Эмэгтэйчүүд рүү халдсан арабуудыг баривчилжээ
2016-01-07

Германы Кёлын хотын галт тэрэгний буудлын орчимд шинэ оны өмнөхөн ганцаараа явж буй охид, бүсгүйчүүд рүү гэмт этгээдүүд халдаж, бие болон санааны хохирол учруулсан 80 гаруй хэрэг бүртгэгдсэн билээ. Хохирогчдын нэг нь хүчирхийлүүлсэн хэмээн албаныхан мэдээлжээ. Гэрчүүд “Гэмт этгээдүүд Африк болон Араб гаралтай иргэд. Тэд гэмт хэрэг үйлдэхдээ согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байсан” гэж мэдээлсэн байна.  

 

Цагдаагийнхан эмэгтэйчүүд рүү халдаж, хүчирхийлсэн байх магадлалтай гурван этгээдийг саатуулсан талаараа сэтгүүлчдэд мэдэгджээ. Баригдсан этгээдүүд арабчууд гэнэ.

 

Кёлын  хотноо сурвалжлага бэлдэж буй “ВВС” агентлагийн сэтгүүлч Женни Хилл өчигдөр хохирогч бүсгүйтэй уулзаж, ярилцсан байна. Хохирогч бүсгүй өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 29-ний өдөр гэмт этгээдүүдийн дайралтад өртөж гар утас, түрүүвч зэргээ алджээ. Тэрбээр “Над дээр таван эрэгтэй ирсэн. Тэд бүгдээрээ арабчууд байсан. Нэг эрэгтэй намайг зүгээр явахыг хүсч буй бол мөнгө, гар утас зэргээ өг гэсэн. Би айсандаа бүгдийг өгсөн. Тэд намайг дагасаар байсан учир би цагдаагийн газар очиж чадаагүй” гэж ярьжээ.

 

Канцлер Ангила Меркел ичгүүртэй хэрэг үйлдэж, охид, бүсгүйчүүдийг айлгасан этгээдүүдийг хурдан баривчилж, хуулийн дагуу шийтгэхийг үүрэгдсэн байна.

 

Эмэгтэйчүүд рүү халдсан байх магадлалтай 1000 гаруй этгээдийг мөрдөж эхэлсэн байна. Кёлын хотоос гадна Хамбург хотын эмэгтэйчүүд халдлагад өртжээ. Тус хотын цагдаагийнхан оройн цагаар нэмэлт эргүүл гаргаж эхэлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ed nar ugaasaa ohid emegteichuudiigee hun gej uzdeggui darlaj yavdag uls. europ-d ircheed ter zangaa gargaj bhgui. iimerhu amitadiig orovdoj oruulbal or luu ni oshigloj bgaa ni ter de
2016-01-08
зочин:
аргагүй шд европ одоо цагаач авахаа болиул таарахын Монголд Нэг солиотой нөхөр Монголд цагаач байршуулах талаар ярьж байсан шүү Тэгүүл тээл дуусаа МГЛ
2016-01-08
Зочин:
Udahgui Europe ustana ene yanzaaraa bol
2016-01-07
zochin:
saihan segeltei yls bolj baahan dyrvegchid avaad oorsdiinhoo irgediig ingej zobooh gej mnaihan ch gsn anhaarahad ilyydehgyi l blb yy,hytad solongos l gene nyatgtaa bagtaj shingehee bsan deeremchid zalilagchid irdeg yum bish biz
2016-01-07
Зочин:
Arab afrik tsagaachdiiig ih avsanii gor
2016-01-07
Зочин:
Европ сүйрэхийн эхлэл болж байна даа
2016-01-07