Пхеньян устөрөгчийн бөмбөгтэй болсноо зарлав
2016-01-07

Хойд Солонгос өчигдөр устөрөгчийн бөмбөг туршсан билээ. Энэ талаар “www.telegraph.co.uk” сайт нийтэлжээ.

 

 

Хойд Солонгос улс өчигдөр орон нутгийн цагаар 10.00 цагт анх удаагаа устөрөгчийн бөмбөг туршив. Тус улсын удирдагч Ким Чен Ун өнгөрсөн оны сүүлээр устөрөгчийн бөмбөгтэй болсон хэмээн мэдэгдсэн ч түүний мэдэгдлийг Вашингтон болон Сөүлийн удирдлагууд үгүйсгэж “Пхеньян улстөрөгчийн бөмбөг үйлдвэрлэх боломжгүй” хэмээсэн билээ.

 

АНУ-ын Геологи судалгааны төв өчигдөр 9.57 цагийн орчимд “Хойд Солонгосын Сунжибаегам тосгоноос 19 км-ийн цаана 5.1 баллын хүчтэй газар хөдөлсөн” хэмээн мэдээлсэн билээ. Шинжээчид тусгай програмын тусламжтай чичирхийллийн баллыг тооцоолсон байна. Тус төвийн мэдээллээс иш татан олон улсын хэвлэлүүд “Хойд Солонгос улсад газар хөдөллөө” хэмээн мэдээлсэн. Газар хөдлөлтийн мэдээ бус газар хөдөлсөн голомт олны анхаарлыг татав. Учир нь уг бүс нутагт тус улсын удирдлагууд гурван ч удаа цөмийн туршилт хийж байсан юм. “Хойд Солонгос улсад гэнэтийн байгалийн гамшиг тохиогоогүй” хэмээн Сөүлийн удирдлагууд мэдээлжээ.

 

Эдгээр мэдээллээс цаг хагасын дараа Пхеньяны талаас Сунжибаегам тосгонд болсон чичирхийлэл юунаас болсон талаар ам нээв. Тэд “Анх удаагаа устөрөгчийн бөмбөг туршсан” гэдгээ мэдэгджээ. Олон улс Сунжибаегам тосгонд болсон чичирхийллийн талаар талцаж байх үеэр Хойдын төрийн мэдлийн телевиз устөрөгчийн бөмбөгийг хэрхэн туршиж буй талаар шууд дамжуулжээ. Хачирхалтай нь иргэд устөрөгчийн бөмбөгийг туршиж буйг хараад айх бус эсрэгээгээ баярлан хөөрч байгааг Сөүлийн хэвлэлүүд онцолсон байна.

 

Ким Чен Ун телевизээр устөрөгчийн бөмбөг туршсан газар руу заагаад “Биднийг одоо хэн ч заналхийлж чадахгүй. Энэ бол биднийг хамгаалах зэвсэг” хэмээн хэлжээ. Устөрөгчийн бөмбөг туршсан бүс нутагт 2006, 2009, 2013 онд цөмийн бөмбөг туршиж байсан юм. 2006 оны туршилтаар 4.3 баллын чичирхийлэл мэдрэгдсэн бол 2009 оны туршилтаар 4.7 баллын чичирхийлэл мэдрэгдэж байжээ. Харин 2013 оны туршилт өчигдрийнх шиг 5.1 баллын чичирхийлэл мэдрэгдсэн байна. Туршилтаар засмал зам хагарч, хэд хэдэн барилга нурсан хэдий ч энэхүү мэдээллийг “KCNA” агентлаг эрс үгүйсгэж “Бид түүхийг бүтээж чадлаа” гэж мэдээлжээ.

 

Хойдууд устөрөгчийн бөмбөг туршиж, баярлацгаасан бол Өмнөд Солонгос, Япон, Хятад зэрэг Азийн орнууд айдаст автлаа. “Устөрөгчийн бөмбөг туршихаа урьдчилан сануулгүй, олон сая иргэний амь насанд санаатай заналхийлсэн” хэмээн удирдагчид Пхеньяныг буруутгаж, тайлбар шаардсаар байна. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Ын Хэ “Устөрөгчийн бөмбөг туршсан нь санаатай дайныг өдөөн турхирсан явдал” гэсэн бол Японы Ерөнхий сайд Шинзо Абе “Хойд Солонгосын энэхүү үйлдлийг хэзээ ч уучлахгүй” гэсэн байна.

 

Удирдагчид ийнхүү мэдэгдснийхээ дараа Үндэсний аюулгүй байдлын агентлагуудаа яаралтай хуралдуулахыг шаарджээ. Пхеньян анх удаагаа олон хүнийг үхэлд хүргэх цөмийн бөмбөг турших гэж буйгаа Бээжингийн удирдлагуудад мэдэгдээгүй гэнэ. Бээжингийн удирдлагууд одоогоор Пхеньяны гэнэтийн үйлдлийн талаар өөрсдийн байр сууриа илэрхийлээгүй байна.

 

 

Пхеньяны эсрэг хориг тавина

 

НҮБ-ын Аюулгүй зөвлөл устөрөгчийн бөмбөг туршсан гэх мэдээллийн дараа Хойд Солонгосын эсрэг шинэ хориг тавихаа мэдэгдлээ. Аюулгүй зөвлөлөөс “Хойд Солонгос олон улсад болон олон сая иргэдэд санаатай заналхийллээ” гэсэн байна.

 

“2006 оноос хойш тус улс дөрөв дэх удаагаа цөмийн туршилт хийлээ. Тэд энэ удаад устөрөгчийн бөмбөг туршсан” хэмээн Аюулгүй зөвлөлийн тэргүүн сэтгүүлчидтэй уулзах үеэрээ мэдэгджээ. Одоогоор тус улсын эсрэг ямар хориг тавихаар төлөвлөж буйгаа мэдэгдээгүй байна. 2013 онд Пхеньян цөмийн бөмбөг туршсаны дараа НҮБ тус улсын эсрэг эдийн засгийн хориг тавьсан билээ.

 

 

Устөрөгчийн бөмбөг туршсаныг батлав

 

Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жош  “Пхеньян устөрөгчийн бөмбөг туршсан болохыг анхан шатны шинжилгээгээр тогтоолоо. Эцсийн хариуг 18 цагийн дараа танилцуулах болно. Бид энэ асуудалд гол анхаарлаа хандуулж буй бөгөөд тун удахгүй Ерөнхийлөгч Барак Обама өөрийн үзэл бодлоо илэрхийлэх болно. Пентагоны тэргүүн Эштон Катчер энэ асуудлаар Сөүлийн Батлан хамгаалахын тэргүүнтэй ярилцсан” гэж мэдэгджээ.  

 

Цагаан ордноос хийсэн мэдэгдлийн дараа Бүгд найрамдах намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр өрсөлдөж буй тэрбумтан Дональд Трамп өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн байна. Тэрбээр “Хойд Солонгосын цөмийн хөтөлбөр Хятадын жинхэнэ толгойны өвчин. Обамагийн Засгийн газар Хойд Солонгосыг тайван орхисноор тэднээс ирэх аюул заналхийлэл багасах болно” гэжээ.

 

 

Азийн хувьцаануудын ханш уналаа

 

“Хойд Солонгос устөрөгчийн бөмбөг туршсан” гэх мэдээллийн дараа Азийн хөрөнгийн биржүүдийн хувьцааны ханш уналаа” хэмээн “Ройтерс” агентлаг мэдээллээ. Японы “Никкей” индекс 1.3, Өмнөд Солонгосын “Коспи” индекс 0.5, Хонконгийн “Хэнг Сенг” индекс 0.8 хувиар унасан байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Dood raliin tenegt:
Yu ch medehgui baij olon yum bitgii huts. Hoid solongosuud oiriin bolon dund alsiin tusgaliin zuuvurlugch puujinguudtai.alsiin tusgaliin puujin n 5000-8000 km geed baruuniihan huleen zuvshuursun bna malaa
2016-01-09
zochin:
yag unen, zugeer l taivan orhih heregtei
2016-01-08
zochin:
yag unen, zugeer l taivan orhih heregtei
2016-01-08
Зочин:
Хойд Со нарт тээвэрлэгч байхгүй тул бөмбөгтэй болсон ч хэнд ч хэрэггүй хог
2016-01-08
Зочин:
Япон арал их далайД ЖИВЭХ цаг ойртжээ.
2016-01-08
Unemployed ug:
Ooriigoo hamgaalah erhee edelj baina Tom gurnuud delhiigeer duuren bombogtei bandage yadarsnaa durtai tsagtaa bombogdoj baidag ni shudraga unen mom yumuu
2016-01-08
Dood taliin uhertei evtseldsen hujaad:
Cham shig uher mongoluud hadaasaa ch hiij suraagui bolohooroo busad humuusiig uur shigee sanah yum.Ereen daavuugaar bie orroj arhidaj huuhendehees uur hiihbyumgui uher mongolchuudiin derged ho I d solongos bol denduu tom shdee.Amerikiin urdaas salaavch ugdug uls hoid solongosoos uur haa bna.Mongoliin ardchilsan hujaanuud yaj aliagaa alddag bileedee
2016-01-08
Зочин:
УСТӨРӨГЧ ДҮҮРГЭСЭН ШААРТАЙ Л БОЛОО БАЙЛГҮЙДЭЭ ХӨӨРХИЙС АЙСАН БОЛООД АРД ТҮМНИЙГ НЬ БОДООД ЖААХАН БУДАА ӨГЧИХ ТЭГЭЭД Л НЭГ ХЭСЭГ ХҮҮХЭД ШИГ ХУДЛАА ЯРИХАА БОЛИНО
2016-01-07
Зочин:
Taiwan orxix ni zov alham bolov uu daa. Oroldox tusmaa sain yum eruusuu avchuraagui
2016-01-07
Bayasaa:
Эштон Катчер гэж жүжигчин байдаг шүү. Пентагон буюу Батлан хамгаалахын нарийн бичгийн дарга нь Эштон Картер гэж хүн байдаг.
2016-01-07
мн:
Трампын хэлдэг зөв шүү. Хойд Солоносыг зүгээр л тайван орхи. Аливаа байгалийн ч бай нийгмийн ч бай бодгаль зүйл өөрт нь занал хийлсэн гадны дайсны эсрэг өөрийгөө хамгаалахын тулд улам дархлаажиж хүчирхэг болж байдаг юм. Гадны сөрөг үйлчлэл нь байхгүй болохоор эсрэгүүцэх чадвар нь суларсаар үлбэгэр сул дорой нэгэн болдог нь ертөнцийн хууль
2016-01-07
zochin:
yag unen, zugeer l taivan orhih heregtei
zochin:
yag unen, zugeer l taivan orhih heregtei