Ираны ЭСЯ-ыг бөмбөгджээ
2016-01-08

Саудын Араб тэргүүтэй арабын эвсэл Йемен улсад хяналтаа тогтоохыг санаархаж буй “Хоути” бүлэглэлд агаараас цохилт өгөх үеэр Ираны элчин сайдын яамыг бөмбөгдсөн тухай “www.sueddeutsche.de” мэдээллээ. Иран улс уг үйлдлийг “санаатай үйлдэл” хэмээн мэдээлжээ. Дайралтад өртсөн элчин сайдын яамны барилга эвдэрч, ажилчид нь шархтан эмнэлгийн тусламж авчээ.

 

Ираны удирдлагууд “Тегеран хотноо байрлах Саудын Араб улсын элчин сайдын яамыг иргэд галдан шатаасны хариуг тэд ийнхүү авлаа. Тус улс санаатайгаар цэргийн ажиллагаа явуулсан. Тэдний гол бай хэт даврагчид бус иранчууд байлаа” гэж мэдэгджээ.

 

Энэхүү мэдээллийг Саудын Араб улс эрс үгүйсгэж “Босогчдоос ирсэн мэдээлэлд үндэслэн Йемен улсад агаараас цохилт өгсөн” гэв. “Босогчдын мэдээлэлд итгэх хэрэггүй. Цэргийн ажиллагааны үеэр алдаа гарах ёсгүй” хэмээн Ираны тал хариу мэдэгдсэн байна.

 

Энэ оны эхээр Саудын Арабын удирдлагууд терроризмын хэрэгт буруутгаж, 47 хүнийг цаазаар авсан. Амиа алдсан хүмүүсийн дунд шийтийн шашны номлогч Нимр аль Нимр байсан юм. Номлогчийн үхлийн дараа шийтүүд Саудын Арабын элчин сайдын яамыг галдан шатаасан бол Саудын Араб, Ирантай байгуулсан дипломат харилцаагаа цуцалсан билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
albaar bumbugdsun bn sh tee dain hiigeechee.tegvel zes tumuriin une usuj magadgui
2016-01-08
хэхэх:
сайхан сайхан иранчуудын хандыг хага дарж дээ хэхэххэ
2016-01-08
Зочин:
Iran elchin haana bgaag medehgui blaa yu. Albaar l bumbugdsun bna shde
2016-01-08
ohinoo:
bumbug delbervel ayiultai gej geed duu meddeggui l ium bh daa
2016-01-08