Жүдо бөхийн УАШТ эхэллээ
2016-01-08

Гэрэл зургуудыг "Mongolian judo" хуудаснаас ашиглав.

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2016 оны Улсын аварга шалгаруулах тэмцээн Хангарьд ордонд эхэлж байна. Эрэгтэйчүүдийн 39 дэх, эмэгтэйчүүдийн 24 дэх, багийн дөрөв дэх удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг Эрдэнэт хотод явуулж буй юм.

 

Энэ оны улсын аварга шалгаруулах тэмцээнийг Орхон аймаг байгуулагдсаны 40 жилийг ой, Ази тивийн анхны аварга, Атлантын олимпийн хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Д.Нармандахын зуны олимпиос медаль хүртсний 20 жилийн ойд зориулж Эрдэнэт хотод зохион байгуулж буй билээ. Тэмцээнийг Монголын жүдо бөхийн холбоо, Орхон аймгийн ЗДТГ, Орхон аймгийн жүдо бөхийн холбоо, Хангарьд спорт хороо хамтран зохион байгуулж байна.

 

Олимпийн жилийн улсын аварга шалгаруулах тэмцээн хамгийн ширүүн өрсөлдөөн болдог билээ.

 

Дараах жингийн улсын аваргууд тодорно.

Эрэгтэй -60кг, -66кг, -73кг, -81кг, -90кг, -100кг, +100кг

 

Эмэгтэй -48кг, -52кг, -57кг, -63кг, -70кг,-78кг, +78кг

 

Баг эрэгтэй -66кг, -73кг, -81кг, -90кг, -+90кг,

 

Баг эмэгтэй 52кг, -57кг, -63кг, -70кг, +70кг-ын жингийн улсууд аваргууд тодрох юм.

 

 

Б.Бэхи

Shuud.mn
Сонин хачин