УИХ-ын есөн гишүүн гадаадад томилолттой байна
2016-01-08

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өглөө 09.00 цагт эхлэхээр товлогдсон ч гишүүдийн ирц бүрдэхгүй 1.40 цагийн дараа эхэллээ. 

 

УИХ-ын гишүүн Н.Батбаяр, С.Батболд, Р.Бурмаа, Б.Наранхүү, С.Оюун, О.Содбилэг, Д.Тэрбишдагва, Л.Цог, Л.Энх-Амгалан нарын 9 гишүүн гадаадын улс орнуудад томилолттой байна. Мөн УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, Ч.Хүрэлбаатар, Ц.Оюунбаатар нар орон нутагт ажиллаж байгаа аж.

 

Харин УИХ-ын гишүүн М.Батчимэг, Б.Болор хоёр эмнэлгийн чөлөөтэй байна. Бас Ө.Энхтүвшин, Ц.Дашдорж, С.Бямбацогт, Д.Бат-Эрдэнэ нар чөлөө авсан аж. Ингэснээр УИХ-ын 18 гишүүн шалтгаантайгаар чуулганы хуралдаанд суугаагүй байна. Үлдсэн 58 гишүүн чуулганы хуралдаанд суух ёстой ч бүгд ирсэнгүй. Чуулганы хуралдаан 52 хувийн ирцтэйгээр эхэллээ. 

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Naranhuu gadaad ruu ajil hiih gej yavahig medeh uu? Amarch, zugaalj ,kazinodoj l bgaa biz
2016-01-08