Халдлагын үеэр 70 хүн амиа алджээ
2016-01-08

Ливи улсын Злитен хотноо байрлах цагдаагийн академийн өмнөх талбайд тэсрэх бөмбөг суурилуулсан ачааны машин дэлбэрсний улмаас 70 орчим хүн амиа алдсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Халдлагын үеэр тус сургуульд элсэгчдийн сонгон шалгаруулалт зохион байгуулагдаж байсан хэмээн тус хотын цагдаагийн газраас мэдээлсэн байна. Амиа алдагсдын ихэнх нь 18-20 насны залуус гэнэ.

 

Уг халдлагын захиалагч нь одоогоор тодорхойгүй байгаа ч эрх баригчид Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн сэрдэж буй юм. Учир нь тус бүлэглэл шинэ оны өмнө Ливийн удирдлагуудыг заналхийлж “Цусанд живүүлэх болно” хэмээн сүрдүүлсэн билээ.

 

Хэт даврагчдын эсрэг нэгдээд буй олон улсын эвсэлд Ливи улс нэгдсэн юм. Мөн өнгөрсөн сард Саудын Араб улсын байгуулсан арабын эвсэлд нэгдэж буйгаа зарласан билээ. Өнгөрсөн онд террорист халдлагын улмаас 500 гаруй ливи иргэн амиа алджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
gosha:
ene bol aimshigtai allaga. france bolhoor suid bolood bdg.... ene adilhan hun shuu de...
2016-01-08