Боловсролын тухай хуулийг хэлэлцэхийг дэмжив
2016-1-8

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Боловсролын тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдлээ.  Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд үг хэллээ. УИХ-ын гишүүн Д.Батцогт “Малчдын хүүхдийг  ерөнхий боловсролын сургуульд суралцуулах насыг уян хатан болгох хэрэгтэй байна. 6-8 насны хооронд малчдын хүүхдүүдийг сургуульд  оруулдаг болгоё. Дээр нь малчдын хүүхдийн амралтыг зохицуулах хэрэгтэй. Мал төллөх үед малчдын хүүхдийг хичээлийн амралтыг тохируулах хэрэгтэй” гэсэн бол гишүүн Я.Содбаатар “Боловсрол бол мөнгө бэлддэг газар биш. Боловсролын салбарт олон өөрчлөлт хийх ёстой. Бид хувь хүний хүмүүжлийг орхигдуулсан.  Үүнийг анхаарах хэрэгтэй” гэсэн юм. Харин гишүүн С.Одонтуяа “Зөв Монгол хүн гэдэг нь аж амьдралаа аваад явчих чадалтай байх ёстой. Ирээдүйд Монгол улсаа аваад явчих чадалтай хүүхдүүдийг бэлтгэх ёстой. “Зөв Монгол хүүхэд” хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна. Цэцэрлэгт хамрагдаагүй хүүхдийг гэрээр хүмүүжүүлээд байж болно. Харин сургуульгүй байж болохгүй” гэдгийг онцлов.

 

Ийнхүү гишүүд үг хэлсний дараа санал хураалт явууллаа. Санал хураалтаар гишүүдийн 87.3 хувь нь Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив.

 

Одоо Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцэж байна.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
altanhuyag:
heregtei l oorchlolt bgaasaida
2016-01-08