”Буян” ХХК-ийн ажилчдын байранд гал гарчээ
2016-01-08

Ноос, ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг "Буян" компанийн ажилчдын байранд өчигдөр гал гарчээ. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Буян” ХХК-ийн ажилчдын байрны цахилгаан хуваарилах самбар шатаж байна гэсэн дуудлага онцгой байдлын албандэнэ сарын 7-ны өглөөний 07:02 цагт иржээ.

 

Дуудлагын дагуу Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 26 дугаар анги болон Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 18 дугаар ангийн албан хаагчид ажиллаж, гал түймрийг унтраасан байна. Аврагч, гал сөнөөгчид утаажилтын бүсээс 27 иргэнийг гаргаж, эрүүл мэнд, амь насаа алдах эрсдлээс аварчээ.

 

Уг хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин