Үндсэн хуулийн өдрийг ингэж тэмдэглэнэ
2016-01-08

 

Шинэ Үндсэн хууль батлагдсаны 24 жилийн ойн өдөр энэ сарын 13-нд тохионо. Энэ өдөрт зориулсан арга хэмжээ энэ сарын 9-нөөс эхлэх юм байна. Ирэх бямба, ням гаригт Үндсэн хуулийн өдөрт зориулсан шатрын тэмцээн Төрийн ордонд болно.

 

Харин даваа гаригт Үндсэн хуулийн уг эхийг Төрийн түүхийн музейд залах ёслолын арга хэмжээ төлөвлөгджээ. Энэ сарын 13 буюу Үндсэн хуулийн өдөр Улсын бага хурал болон УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийн хугацаагаар гаргасан гэрэл зургийн нээлт, гавьяат хууль Б.Чимидийн нэрэмжит шагнал гардуулах ажиллагаа Төрийн ордонд болно. Мөн энэ өдөр Чингисийн хөшөөнд хүндэтгэл үзүүлж, ойд зориулсан үндэсний бөхийн барилдааныг зохион байгуулах юм байна.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
нийтлэлч:
Маш сайхан санаачилга байна Харин зарим заалтыг нь тасалсан Р.Гончигдорж, Ц.Нѳмдорж, ѳѳр хэн хэн ч билээ Үндсэн хууль руугаа хутга барин дайрдаг Батбаяр, түүнийг дэмжигч С.Оюун гээд олон улс тѳрчдийг арга хэмжээнд оруулахгүй ичээх хэрэгтэй юмдаа
2016-01-08