Ипотекийн зээлийн гацааг арилгана
2016-01-08

Гэрэл зургийг MPA.mn УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат нар өнөөдөр Иргэний хуульд нэмэлт оруулах тухай болон  Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барьсан. Үүний дараагаар хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат:

 

-Одоогийн байдлаар ипотекийн зээл гацаанд ороод байгаа тул Засгийн газар, Монголын банкуудын холбоо, Санхүүгийн зохицуулах хороо, арилжааны банк зэрэг байгууллагуудын саналыг авсны үндсэн дээр хуулийн төслийг боловсруулан өргөн барилаа.

 

Бид Иргэний хуулийн 170.6 гэдэг шинэ зүйлийг шинээр нэмж боловсруулан орууллаа. Энэ хуулийн гол агуулга нь гуравдагч  этгээд буюу банк, үүрэг гүйцэтгүүлэгчээс нь  зөвшөөрөл авч байж үл хөдлөх хөрөнгийг шилжүүлнэ гэсэн заалт орууллаа. Үндсэн хуулийн цэцээс гаргасан шийдвэрээр бол хөлслөх, түрээслэх эрх нь үл хөдлөх эд хөрөнгө эзэмшигчид нь үлдсэн. Ингэснээр Үндсэн хуулийн заалтыг зөрчихгүй гэж үзэж байгаа. Ирэх долоо хоногт хуулийн төслийг хэлэлцэж эхэлнэ хэмээн мэдээлэв. Тэд мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

 

-8 хувийн зээлтэй иргэдийг 5 хувь руу шилжүүлэх  боломжтой юу?

 

Хуульзүйн байнгын хорооны дарга Б.Ганбат:

 

-Өнөөгийн түвшинд инфляци 2,9 хувьтай байгаа. Одоогоор 8 хувийн зээлэнд 80 гаруй мянган айл өрх хамарсан. Цаашид 200 мянган өрх бага хүүтэй орон сууцны зээлд хамрах хүлээлт үүсээд байна.  Инфляци буурсантай холбоотой 5 хувийн ипотекийн зээл гаргах боломжтой гэж банкууд мэдэгдэл хийж байгаа юм. Өнөөдрийн өргөн барьсан хуулиар 5 хувийн хүүгийн асуудал зохицуулагдахгүй. Холбогдох хууль гарахаар хүү бууруулах асуудал ярьж таарна. Таван хувийн ипотекийн зээл гаргах асуудал Засгийн газраас хамаарна. Засгийн газар тэтгэврийн сангийн асуудлыг гарган тавих ёстой юм.

 

БХБ-ын сайд  З.Баянсэлэнгэ:

 

-Өнөөдрийн өргөн барьсан хуулийн төсөл бол Үндсэн хуулийн цэцийн шийдвэртэй холбоотой боловсруулагдсан. Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хууль Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрийг зөрчихгүйгээр нээх гаргалгааг нь гаргалаа. Хуулийн төсөлд хөлслөх, түрээслэх хоёр дээр банкнаас зөвшөөрөл авахгүй байх зохицуулалтыг тусгасан. Худалдах болон шилжүүлэх болвол банкнаас зөвшөөрөл авна.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
88671597:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. утас incorvuzmail.ru Утас88671597 зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. утас incorvuzmail.ru Утас88671597
2016-01-09
Зочин:
өөрсдөөл худлаа сүржигнээд гацаагаа биз дээ.
2016-01-09
Зочин:
Ene zeel odoo hudlaa geed unenee hel l dee. Bolohgui bsan umiig hucheer bolgoh geed ulsaa alaad duuslaashdee. Helsen bh chin goy chanar ulsaa alah chin tuunees shivshig.
2016-01-09