Богд хааны ордон музейд тууль хайлна
2016-01-09

“Долоон түмэн настай Довон хар бөх” туулийг өнөөдөр Богд хааны ордон музейн Хаан туульсын өргөөнд бүрэн эхээр нь хайлна. Тус туулийг туульч А.Балдандорж хайлах юм байна.

 

Энэхүү тууль гай барцад, хэл ам, үхэл зовлон бүгдийг засдаг учиртай аж. 

 

Туулийн завсарлага бүрийн дараа хайлсан хэсгийн тухай тайлбарлаж, баруун монгол ардын бий биелгээ, морин хуур, икэлийн татлага, ятга, цуур, хөөмэйн үзүүлбэр зэрэг урлагийн тоглолт толилуулна.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Ter tuuli hailah yah ve,udahgui nurj unalaa zasaj sergeemeer bna . Tuuli hailaltig chin tesehgui baih shuu!
2016-01-09