Сургуулийн автобус 7000 гаруй хүүхдэд үйлчилж байна
2016-01-09

 

Хүүхдийн эрүүл, аюулгүй байдлыг хангах, Улаанбаатар хотын замын хөдөлгөөний хэт ачааллыг бууруулах зорилгоор нийслэлийн Засаг даргын захирамжаар 2012 оны 8 дугаар сараас эхлэн сурагчдыг нэгдсэн зохион байгуулалттай автобусаар  тээвэрлэж эхэлсэн юм.


Нийслэлийн төсвийн хөрөнгөөр дунд оврын тусгай зориулалтын 10 автобусыг худалдан авч захын хорооллын 10 сургуульд хүргүүлж үйлчилгээ үзүүлсэн байна.


Өнгөрсөн гурван жилийн хугацаанд сургуулийн автобусны үйлчилгээнд нийт 33 сургуулийн 3424 хүүхдэд автобусны үйлчилгээ хүрсэн бол энэ хичээлийн жилийн байдлаар 7 дүүргийн 4 цэцэрлэг, 54  сургуулийн 133 автобусаар давхардсан тоогоор 7 276 суралцагч үйлчлүүлж байгаа гэсэн мэдээллийг нийслэлийн Боловсролын газраас өгч байна. Үүнээс  төрийн бус өмчийн  28, төрийн өмчийн 26 сургуулийн, төрийн бус өмчийн 3, төрийн өмчийн 1 цэцэрлэг автобусны  үйлчилгээтэй болжээ.

Shuud.mn
Сонин хачин
88671597:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. утас incorvuzmail.ru Утас88671597 зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. утас incorvuzmail.ru Утас88671597 зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. утас incorvuzmail.ru Утас88671597
2016-01-09