Түймрээр хоёр хүн амиа алджээ
2016-01-10

Австрали улсын баруун хэсэгт өнгөрсөн долоо хоногийн сүүлээр ойн түймэр гарсан билээ. Тус улсын аврах алба “Түймрийн улмаас хоёр хүн амиа алдаж, 95 байшин шатаж, дахин ашиглах боломжгүй болсон” хэмээн мэдээлжээ.

 

Амиа алдагсад Ярлоп хотын иргэд гэнэ. Тэдний цогцсыг байшингийн нуранги дороос олж, илрүүлсэн байна. Ерөнхий сайд Колин Барнетт ойн түймэр дэгдээд буй бүс нутагт амьдарч буй иргэдийг нүүлгэн шилжүүлэхийг албаны хүмүүст даалгажээ. Аврагчид 12 мянган иргэнийг нүүлгэн шилжүүлсэн бол өчигдөр мал аж ахуйн хэд хэдэн фирмийг нүүлгэжээ.

 

Ойн түймрийн улмаас 67 мянган га газар шатсан байна. Өнгөрсөн онд Сидней хотноо түймэр гарч 1000 гаруй байшин шатсан билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин