Шерил нөхрөөсөө салжээ
2016-01-10

Британийн уран бүтээлч, “X Factor” шоуны шүүгч Шерил нөхрөөсөө салсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр 18 сарын өмнө гэрлэсэн бизнесмэн Жан Бернард Фернандес-Версинигээс салж, гэр бүлээ цуцлуулжээ.

 

 

“Хос өнгөрсөн оны наймдугаар сараас тусдаа амьдрах болсон” хэмээн эх сурвалж “The Sunday Mirror” сонинд ярьжээ. Эх сурвалж “Шерил дахин салж байгаа. Тэрбээр саяхан нөхрийнхөө Фернандес-Версини овгоос татгалзсан. Мэдээж хэрэг тэр их шаналж байгаа. Түүнтэй байхдаа их жаргалтай байсан. Тэд өдөр бүр шинэхэн гэрлэсэн хос шиг байдаг байсан. Салалтын шалтгаан нууц хэвээр байгаа. Хос хэзээ ч хэрэлдэж байгаагүй. Зүгээр л тэдэнд том асуудал тулгарсан байх. Жишээлбэл хүүхэд” гэж хэлжээ. Гэхдээ өнөөдрийг хүртэл дуучин бүсгүйн инстаграм, твиттер, фэйсбүүк зэрэг олон нийтийн сүлжээний нэр Шерил Фернандес-Версини гэх нэртэй байгаа юм.  

 

Шерил 2007 оны гуравдугаар сард хөлбөмбөгчин Эшли Коултай гэрлэж, 2010 оны хоёрдугаар сард салсан билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин