Улаанбаатар
Хятадын тэрбумтан сураггүй болжээ
2016-1-11

 

Хятадын хувцас, загварын “Metersbonwe” группийн үүсгэн байгуулагч, тэрбумтан Зуо Чэнзян сураггүй алга болсон талаар “www.shanghaidaily.com” мэдээллээ. Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлснээр “Тэрбумтан эр авлигын хэрэгт холбогдсон байх магадлалтай” гэсэн байна. Түүнийг хууль хяналтынхан өнгөрсөн баасан гаригт гэрээс нь баривчилсан хэмээн нэгэн гэрч сэтгүүлчдэд ярьжээ.

 

Зуо Чэнзян холбоо тасарсаны дараа “Metersbonwe” групп хувьцаагаа борлуулахаа зогсоосон байна. Түүний нийт хөрөнгө 4.1 тэрбум ам.доллар бөгөөд тэрбээр хятадын баячуудын жагсаалтын 62 дугаар байранд жагсдаг аж.  Тэрбумтан эрийг баривчилсан талаар цагдаа нар мэдээлэл өгөхөөс эрс татгалзжээ.

 

Зуо Чэнзян сураггүй болохоос нэг долоо хоногийн өмнө  “Fosun”  компанийн захирал Гуо Гуанчан гэнэт алга болжээ. Хоёр хоногийн өмнө Гуог авлигын хэргээр баригдсан болохыг тогтоосон байна.

 

БНХАУ-ын дарга Си Зиньпийн эхлүүлсэн авлигын эсрэг дайны уршгаар өнгөрсөн онд 114 өндөр албан тушаалтан авлигын хэргээр ялж сонсч, 569 хүн намаасаа хөөгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
dsn:
bid uursduu avilgaar amisgalaad bgaa bolhoor tuundee dasch dee ,tegeed urshig yrshig gej uzeed bn uu daa.
2018-09-06
Хятадын ЭЗ хямраад бгаагийн гол шалтгаан энэ. Баячууд дундаж давхрааныхантайгаа тэмцээд тэд хөрөнгөө нууж худалдан авалтаа танасан. ЭЗ ийн эргэлт багасна биздээ
2018-09-03
avilgatai temtsegch heseg nuhdud:
uuniig l avilgatai temtsel gej helne uu gehees manaihnii neg negnee degeedej unagaad am uchgiig ni avaad butsaan tataj bosgodgiig es helnee gej
2016-01-11
Уншигч:
Авлигын эсрэг дайны уршгаар гэнэ үү? Энэ уршиг гэж үү? Хэнд уршигтай?
2016-01-11
Зочин:
chad
2016-01-11