“Надад үлдсэн найз” мюзикл тоглогдоно
2016-01-11

 

Поп опера урсгалаар уран бүтээл туурвидаг “Увертура” хамтлагийн залуус “Надад үлдсэн найз” мюзикл тоглохоор болжээ. Нөхөрлөлийн үнэ цэнийг харуулах уг мюзиклд дуучид, мэргэжлийн жүжигчидтэй хамтран тоглож байгаа нь  шинэ өнгө аясыг илэрхийлж буй аж.

 

Жүжгийн гол дүрд "Увертура" хамтлагийн залуус өөрсдөө тоглосон бөгөөд төрийн соёрхолт, МУГЖ  Ц.Төмөрбаатар, МУСТА Б.Нармандах, МУСТА Ц.Баясгалан, бүжигчин Э.Эрдэнэцэцэг нар хамтран тогложээ. Мюзиклээр дамжуулан орчин үед, найз нөхдийн мөн чанар  юун дээр тогтож,  үерхлийн утга учир хаана оршиж байна вэ гэдгийг  харуулахыг зорьж буй талаар хамтлагийн ахлагч Г.Пүрэвдагва хэлж байсан юм.

 

 Mюзиклийн зохиолчоор “Милл” кино компаний зохиолч Д.Мөнхбат ажиллаж, ерөнхий найруулагчаар Л.Лхагважаргал, туслах найруулагчаар Ц.Баясгалан /МУСТА/, зөвлөх найруулагчаар Х.Энхболд ажиллажээ. Мөн хөгжмийн зохиолч найруулагчаар Б.Алтанхуяг, бүжиг дэглээчээр Д.Ганбаяр, тайзны зураачаар Т.Түмэн-өлзий ажиллаж, дууны үгийг Л.Таванбаяр /МУСТА/ бичсэн байна.

 

Тоглолт энэ сарын 22, 23, 24-ны өдрүүдэд “Улсын драмын эрдмийн театр”-ын тайзнаа тоглогдоно.

 

Г.Тэгшсүрэн

 

Shuud.mn
Сонин хачин