Кёльн хотод гэмт хэргийн гаралт нэмэгджээ
2016-01-11

Германы Кёльн хотод шинэ оны өмнө бүлэг этгээд ганцаараа явж буй эмэгтэйчүүд рүү халдсан билээ. Хохирогчдын тоо 116-д хүрчээ. Тус хотын цагдаагийн дарга мэдэгдэхдээ “Энэ он гараад Кёльн хотноо гэмт хэргийн гаралт 516 болж өссөн. Бүртгэгдсэн гэмт хэргийн 40 хувь нь охид, бүсгүйчүүд рүү халдсан хэрэг” гэсэн байна. Энэ амралтын өдөр гэмт хэргийн гаралт 379 болж өссөн гэнэ. Учир нь тус хотын иргэд цагаачдыг эсэргүүцэж, жагсаал зохион байгуулж буй юм.

 

Жагсагчид Германы Канцлер Ангила Меркелийн боловсруулсан цагаачдыг эх орондоо байршуулах бодлогыг эсэргүүцэж, цагаачдыг хүлээн авахгүй байхыг сануулаад байгаа юм. Цагдаагийнхан өчигдрийн жагсаалыг тараахын тулд даралттай ус ашигласны улмаас мөргөлдөөн үүссэн аж. Мөргөлдөөний улмаас 114 хүн бэртэж, эмнэлгийн тусламж авсан байна. Тус хотын цагдаагийнхан жагсаалыг тараахаас гадна эмэгтэйчүүд рүү халдсан этгээдүүдийг эрэн сурвалжилж байгаа. Өнгөрсөн долоо хоногт эмэгтэйчүүд рүү халдсан гэх дөрвөн этгээдийг баривчилсан бол энэ амралтын өдөр нэг этгээдийг баривчилжээ.  

 

Өнгөрөгч онд 1.1 сая цагаач иргэн Германаас орогнол хүссэн бөгөөд тус улсын удирдлагууд 550 мянгыг нь хүлээн авчээ. Канцлер шинэ оны өмнө ирэх онд нэг сая цагаач хүлээн авна хэмээн мэдэгдсэн билээ. Харин Кёльн хотноо гарсан халдлагуудын дараа тэрбээр дээрх шийдвэрээ эргэн харахаа мэдэгдсэн юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин