Төр, нийгмийн зүтгэлтэн Ж.Батмөнх кинонд мөнхөрнө
2016-01-11

БНМАУ-ын Ерөнхий сайд болон МАХН-ын төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга асан Ж.Батмөнхийн амьдрал үйлсийн тухай өгүүлэх “Бүү март” баримтат уран сайхны кино бүтээгдэж байна. Уг бүтээлийг “Хүмүүн фильм” студийн уран бүтээлчид хийж байгаа бөгөөд АНУ, Орос, Хятадын кино бүтээлчид нэгдэн ажиллаж буй юм.  Ж.Батмөнх агсны дүрийг Дархан-Уул аймгийн “Залуучууд” театрын жүжигчин Н.Төмөрбат бүтээжээ.

 

Киноны найруулагчаар “Долоон бурхан харвадаггүй” түүхэн киног найруулсан А.Мөнхсүх ажиллаж байгаа бол ерөнхий зураглаачаар АНУ-ын уран бүтээлч ажиллаж буй гэнэ. Ж.Батмөнхийн ажил, амьдрал болон 1980-1990 оны үйл явдлуудыг харуулах уг киног ирэх гуравдугаар сарын 1 буюу “Намын баяр”-ын өдрөөр нээхээр төлөвлөжээ. Одоогоор киноны эвлүүлгийн ажил хийгдэж байна.

 

Г.Тэгшсүрэн

 

Shuud.mn
Сонин хачин