Байгаль хамгаалагчийн хэргийг шуурхай шалгах үүрэг өгчээ
2016-01-11

Улсын Ерөнхий Прокурорын Газраас байгаль хамгаалагч, талийгаач Т.Лхагвасүмбэрэлийн амиа алдсан хэрэгт хяналт тавьж, үүрэг чиглэл өгөн ажиллаж буйгаа цахим хуудсаараа дамжуулан мэдэгджээ. 

 

Улсын Ерөнхий Прокурорын Газраас:

“Ирвэс хамгаалах сан”-д  ажилтай 28 настай “Л” нь 2015 оны 11 дүгээр сард Улаанбаатар хотод байх гэрээсээ гараад сураггүй болж, 6 хоногийн дараа цогцос нь Хөвсгөл нуурын ойролцоох “Балчиргант” гэх газраас олдсон байна. Энэ хэрэгт Хөвсгөл аймгийн цагдаагийн газраас эрүүгийн хэрэг үүсгэж, прокурорын хяналтын дор мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан шалгаж байна.

 

 Талийгаач “Л”-ийг мөн өнгөрсөн оны 4 дүгээр сард Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт үл таних 2 хүн хутгалж биед нь хүнд гэмтэл учруулсан байх үйлдэлд тус аймгийн цагдаагийн газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан.

 

Улсын Ерөнхий прокурорын газраас дээрхи 2 хэргүүдийн мөрдөн байцаалтын ажиллагаатай танилцаж, нэгтгэн шалгуулахаар Мөрдөн байцаах газарт мөрдөн байцаалт явуулах, Нийслэлийн прокурорын газарт уг хэргийн ажиллагаанд хяналт тавих харъяаллыг тогтоож,  хэргийг шуурхай шалгах талаар үүрэг, чиглэл өгөн ажиллаж байна гэжээ. 

Shuud.mn
Сонин хачин
ggg:
3 jil boljee
2019-05-09
Зочин:
Gol nx ur dun shuu dee. Tsagdaa nar shuurxai ajillax xeregtei
2016-01-11
Dashaa:
Choijilsuren gishuun ch gihsgeh gazargui boljee huurhii
2016-01-11
G:
2 sar garan bolohod iim hereg iltehgui yu? Jujig tavihgui shuu!!! Shudraga baitsgaaya
2016-01-11
G:
2 sar garan bolohod iim hereg iltehgui yu? Jujig tavihgui shuu!!! Shudraga baitsgaaya
2016-01-11