Осгож, хөлдөхөөс сэрэмжил
2016-01-11

Ойрын өдрүүдэд хүйтний эрч чангарч байна. Иймд иргэдийг осгож, хөлдөх аюулаас болгоомжлохыг анхааруулж байна. Өнгөрөгч амралтын өдрүүдэд хоёр иргэн осгосны улмаас нас барсан харамсалтай мэдээ байна.

 

 Төв аймгийн Баянцогт сумын Гуна багийн “Цагаан даваа” гэдэг газар өвөлжиж буй Б /56 настай, эрэгтэй/ энэ сарын 7-ны өдрийн 13:00 цагийн орчим хониндоо яваад сураггүй болжээ. Энэ тухай дуудлагыг дараа өдрийн 12:05 цагт аймгийн Онцгой байдлын газарт хүлээн авч онцгой байдлын алба хаагчид болон нутгийн иргэд эрэн хайх ажиллагааг зохион байгуулан мөн өдрийн 18:16 цагт гэрээс нь баруун хойд зүгт нэг км орчим зайтай газраас цогцсыг олжээ.

 

Мөн Хэнтий аймгийн Хэрлэн сумын хоёрдугаар багт оршин суух С /эмэгтэй, 36 настай/ нь осгосон байдалтай эмнэлэгт эмчлэгдэж байгаад нас барсан байна. 

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Гэрээсээ ердөө л ганцхан км зайтай байхад ар гэрийнхэи нь юу хийж байсан юм бол доо???
2016-01-11