Б.Энхбатад оноосон 25 жилийн хорих ялыг хэвээр үлдээв
2016-01-11

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Б.Энхбатад холбогдох хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлын дагуу өнөөдөр хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанаар уг хэргийг хянан хэлэлцээд Б.Энхбатад давж заалдах шатны шүүхээс оногдуулсан 25 жилийн хорих ялыг хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.

 

Б.Энхбат нь 2007 оны наймдугаар сарын 6-ны орой 20:00 цагийн үед Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Зүүн Жанжины гудамж орчимд иргэн Ч-г ялимгүй зүйлээр шалтаглан буудаж санаатай алсан гэмт хэргийг үйлджээ.

 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүх 2008 оны 6 дугаар сарын 25-ны өдөр дээрх хэргийг хянан хэлэлцээд Б.Энхбатад цаазаар авах ял оногдуулсан юм. Харин Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс Б.Энхбатад анхан шатны шүүхээс оногдуулсан цаазаар авах ялыг 25 жил хорих болгон өөрчилсөн билээ.

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин
Tsaazaar avdaggui bizdee mgld yadaj zuv bichildee
2019-05-03
hon hereid gd bdag munuuu:
TGEED YAG HUN ALTSAN NI UNEN YUMUU DAA IH L HETSUU YUM BICHDEG TOVARISH SHUDEE .HUH TOLBOTUUD CH SHURMUSTEI DEE
2016-01-11
Зочин:
ДШ зөв шийджээ. Хүн алчихаад одоо хүмүүс намайг мартсан байх гэж горьдсон шизотой нөхөрдөө
2016-01-11
Зочин:
хн
2016-01-11