МАН ипотекийн зээлийн хүүг бууруулахыг дэмжинэ

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан өндөрлөлөө. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар тус бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр мэдээлэл хийв.“Эрдэнэс Тавантолгой” компанийн төрийн өмчит компанийг аж ахуйн нэгжийн хуулиар зохицуулдаг байх зохицуулалт оруулж ирсэн. Эрх зүй болоод эдийн засгийн үр өгөөжийг судлах хэрэгтэй юм байна. Хүний хөгжил санагаас иргэн бүрийн 1072 ширхэг хувьцаа Эрдэнэс тавантолгой компанид байдаг, хэрхэх талаар судлах шаардлагатай гэж үзэн Ж.Эрдэнэбат гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг байгуулжээ. 0-18 насны хүүхэд бүрт Хүүхдийн мөнгийг тэгш олгох шийдлийг МАН дэмжиж байгаа аж.
Тэрбээр, Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өссөнтэй холбогдуулж 0-3 насны хүүхдэд хүүхдийн мөнгийг 30 мянга төгрөг болгох санал илэрхийлсэн. Одонтой эхчүүдийн мөнгийг нэмэх төсөл санаачилсан ч одоо хэр нь хуулийн төслийг хэлэлцээгүй 2 жил олж байгаа. Олон улсын жишгээр 0-3 настай эхийг хөдөлмөрлөж байна гэж үзээд Хөдөлмөрийн хөлсний доод хэмжэгээр цалингийн урамшуулал өгдөг тогтолцоог хөндөж ярилцсан. Энэ төрлийн хуулийн төсөл санаачлах нь зөв гэсэн байр суурь илэрхийлсэн. Ипотекийн зээлтэй холбоотой хоёр том хуулийн төсөл орж ирсэн. Ардын нам ипотекийн зээлийг 6 хувиар тогтоож байсан, Н.Алтанхуягийн Засгийн газар хүүг 8 хувь болгож нэмсэн. УИХ-ын дарга 5 хувь руу болгох боломжтой юм байна гэдэг байр суурийг илэрхийллээ. Үүнийг дэмжиж байгаа. Хүүг бууруулах нь зөв. Гэхдээ анхаарах асуудал байна. Зээлийн хүү буурсан ч ямархуу үнэ өртөгтэй орон сууц худалдан авах вэ гэдгээ анхаарах ёстой.
Энэ жишгээр МАН-ын бүлэг тэтгэврийн малчны, цалингийн зээлийн хүүг бууруулах шаардлагаа дахин тавьж байна. Өнөөдөр үйлчилж байгаа хуулийн хүрээнд зээлийн хүүг бууруулах боломжтой хэмээлээ.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ