Дэвид Боуи таалал төгсчээ

Британийн хөгжмийн зохиолч, дуучин Дэвид Боуи өчигдөр 19.35 цагт 69 насандаа таалал төгссөн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. “Тэрбээр 18 сарын турш хорт хавдартайгаа тэмцсэний эцэст өчигдөр гэр бүлийнхнийхээ дэргэд таалал төгссөн” хэмээн түүний хэвлэлийн төлөөлөгч Стив Мартин “CNN” агентлагт ярьжээ.
Энэхүү мэдээллийг Дэвид Боуигийн агент баталсан бөгөөд твиттер, инстаграм хуудсаар эмгэнэл илэрхийлсэн байна. Одоо хүртэл түүнийг ямар төрлийн хорт хавдраар өвчилсөн эсэх нь тодорхойгүй байгаа юм. Тэрээр хамгийн сүүлд 2014 оны есдүгээр сард олны өмнө гарчээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ