Месси дэлхийн шилдгээр таван дахь удаагаа шалгарлаа
Швейцарийн нийслэл Цьюрих хотноо өчигдөр дэлхийн шилдэг хөлбөмбөгчинд олгодог “Ballon d'Or 2015” шагнал гардуулах ёслол зохион байгуулагдаж, ялагчаа тодруулсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Энэ удаагийн “Дэлхийн шилдэг хөлбөмбөгчин”-өөр Аргентины шигшээ баг болон “Барселона” клубын тоглогч Лионель Месси тодорчээ. Харин “Шилдэг дасгалжуулагч”-аар “Барселона” клубын дасгалжуулагч Луис Энрике тодорсон байна.
Шагнал гардуулах ёслолын дараа Месси твиттертээ “Таван цом гайхалтай” гэж жиргэжээ.
Месси өмнө нь 2009, 2010, 2011, 2012 онд “Дэлхийн шилдэг хөлбөмбөгчин-өөр тодорсон юм. Шилдэг хөлбөмбөгчний төлөө саналаа өгсөн нийт хүмүүсийн 41.33 хувь нь Мессигийн төлөө саналаа өгсөн байна. Удаах байрт орсон Криштиан Роналдугийн төлөө 27.76, Нэймарын төлөө 7.86 хувь нь саналаа өгчээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ