Хэт даврагчдын мөнгөний агуулахыг устгажээ
2016-01-12

АНУ тэргүүтэй олон улсын эвсэл Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн мөнгөний агуулахыг устгаж, дахин ашиглах боломжгүй болгосон талаар Пентагоны эх сурвалжийн мэдээллээс иш татан “CNN” агентлаг мэдээллээ. Олон улсын эсвэл өчигдөр 14.54 цагийн орчимд Мосул хотноо байрлах хэт даврагчдын мөнгөний агуулах дээрээс 900 кг-ийн хоёр бөмбөг хаясан байна.

 

Тагнуулын мэдээллээр тус агуулахад ойролцоогоор сая доллар байсан хэмээн мэдэгджээ. Эх сурвалж “Агуулахад сая доллароос илүү мөнгө байж магадгүй. Би сайн хэлж мэдэхгүй байна” гэжээ.

 

Хэт даврагчид өөрсдийн твиттер хуудсаараа дамжуулан “Тэнд юу ч байхгүй” гэж жиргэсэн байна.

 

Өнгөрсөн онд тус бүлэглэл буу зэвсгийн худалдаа, хүний наймаа, мансууруулах бодис, эд эрхтэн, нефтийн наймаагаар 1.1 тэрбумын ашиг олжээ. Хэт даврагчид хууль бус нефтийн наймаагаар өдөрт сая долларын ашиг олдог байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Турк нь нефтийг нь хямд аваад мөнгөжүүлээд Катар , Саудын Араб нь санхүүжүүлээд Америк зэвсэглээд эргүүл бөмбөгдсөн дүр үзүүлээд энэ барууныхан сайхан шоучид.
2016-01-12
зочин:
Америкууд нэг иймэрхүү л гомо юм хийнэ дээ.Өдөрт сая долларын ашиг олдог террористуудын агуулахад ганц өдрийнх орлого байдаг бол инээдтэй л юм болох нь. Үлдсэн 999 сая доллар нь хаана байна.
2016-01-12