Лив Тэйлор жирэмсэн болжээ
2016-01-12

Холливуудын нэрт жүжигчин Лив Тэйлор жирэмсэн болсон хэмээн нөхөр нь өөрийн инстаграм хуудсаараа дамжуулан мэдэгдсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Дэвид Гарнер инстаграмдаа “Миний хонгор жирэмсэн болсон” хэмээн бичиж, эхнэрийнхээ сүүлд авахуулсан гэрэл зургийг нь нийтэлсэн байна. Лив одоо дөрвөн сартай жирэмсэн гэнэ.

 

Хос өнгөрсөн оны гуравдугаар сард хүүтэй болсон юм. Дэвид хүүгээ Силор хэмээн нэрлэсэн. Хүүгийн загалмайлсан эцэг нь хөлбөмбөгчин Дэвид Бекхэм билээ.

 

Лив твиттертээ “Би охинтой болмоор байна” хэмээн жиргэжээ. Жүжигчин бүсгүй Силороос гадна Мило, Грэ гэх хоёр хүүтэй юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин