Биологич залуугийн хэрэг хар жагсаалтад нэрлэгджээ

Монголын залуучуудын холбооноос санаачлан 1992 оноос хойшхи үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, бүс нутаг, хүн амын эрх ашиг, хүрээлэн буй орчин, нийгмийн үнэт зүйлд харшилсан 100 хар үйл явдлын жагсаалтыг олон нийтээр нэрлүүлэхээр болсон. Уг жагсаалтад талийгаач Т.Лхагвасүмбэрэлийн хэрэг нэрлэгджээ.
Өмнөговь аймгийн нутаг дахь Тосон Бумбын нуруунд нутагшдаг, цоохор ирвэсийн тоо толгой цөөрч, ердөө 22 болсон. Тэрбээр тус газарт үйл ажиллагааа явуулдаг уул уурхайн компаниудаас ирвэсийн газар нутгийг хамгаалахаар тэмцэж байсан гэдэг. Тиймээс түүний үхэл гадны нөлөөтэй гэж ойр дотныхон нь үзэж, ил хэргийг хар жагсаалтад оруулах санал ирүүлсэн гэнэ.
Байгаль хамгаалагч Т.Лхагвасүмбэрэл нь 2015 оны арваннэгдүгээр сарын эхээр Хөвсгөл нуурын эрэгт амиа алдсан байдалтай олдсон. Талийгаач залуугийн аав “Тостын нурууг тусгай хамгаалалтад авах талаар судалж байгаа бөгөөд судалгааны гол ажлыг миний хүү хийж, уул уурхайн компаниудыг өрөм тавиулахгүй гэж тэмцдэг байсан. Уг нуруунд 10 гаруй лиценз олгогдсон байдаг. Тэдгээр компанийн дарамтад орж амиа алдсан гэж үзэж байна. Өмнө нь гурван удаа халдлагад өртсөн” хэмээн ярьсан билээ.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ