Сайд асан авлигын хэргээр ял сонсчээ

БНХАУ-ын Олон нийтийн аюулгүй байдлын дэд сайд асан Ли Дуншэнийг авлига авсан, эрх мэдлээ урвуулан ашигласан хэмээн буруутгаж, Тяньжин хотын шүүхээс 15 жилийн хорих ялаар шийтгэсэн тухай “CNN” агентлаг мэдээллээ. Цагдаагийнхан өнгөрсөн оны наймдугаар сарын 14-ны өдөр сайдыг дээрх хэрэгт буруутган баривчилсан билээ.
Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлснээр “Ли Дуншэн 21.98 сая юанийн авлига авсан” гэв. Шүүхийн шийдвэрээр Ли Дуншэний нэг сая юанийн эд хөрөнгийг хураахаар болжээ. Тэрбээр 2009 оны аравдугаар сард Олон нийтийн аюулгүй байдлын дэд сайдаар томилогдсон юм.
Коммунист намын удирдлагууд түүнийг сахилга бат зөрчсөн хэмээн буруутгаж, 2013 оны арванхоёрдугаар сарын 11-ний өдөр ажлаас нь чөлөөлсөн байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ