Сэтгүүлч нас барсан хэргийг шалгаж байна

"Монголиан Майнинг Журнал" сэтгүүлийн редактор Л.Болормаагийн амь насаа алдсан хэргийг цагдаагийн байгууллагад шалгаж буй. Энэ тухай тодруулахад хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байна гэж албаны эх сурвалж мэдээллээ.
Харин Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс талийгаачид хийсэн задлан шинжилгээний хариу өнгөрөгч оны 12 дугаар сард гарсан. Шинжилгээний хариу түүний дагзны яс хугарснаас үүдэн харвалт өгч амиа алдсан гэж гарсан байдаг. Талийгаачийг урьдчилсан байдлаар харвалтын улмаас нас барсан гэж дүгнээд байсан юм. Дагзны яс хугарах гэмтэл нь савж унахад эсвэл гаднын нөлөөллөөс үүсдэг гэж мэргэжлийн эмч хэлсэн.
Хэргийн учрыг тодруулахаар Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм.
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ