Өвөлжилт хүндэрсэн сумд руу өвсний цуваа хөдөллөө
2016-01-12

Монгол Улсын шадар сайд Ц.Оюунбаатар, ОБЕГ-ын дэд дарга Ц.Ганзориг нараар ахлуулсан ажлын хэсэг өнгөрсөн амралтын өдрүүдэд Өмнөговь аймагт ажиллаж, өвөлжилтийн байдалтай танилцжээ. 

 

Өмнөговь аймгийн хувьд есөн сум зудархуу байдалтай байгаагаас Хүрмэн, Булган, Сэврэй сумдад өвөлжилт бүр хүндэрсэн байна. Тиймээс Улсын Онцгой комиссын даргын шийдвэрээр тус сумдад Өмнөговь аймгийн Улсын нөөцийн салбараас өвс хүргүүлэх цувааг хөдөлгөлөө.

 

Өвөлжилт хүндэрсэн аймаг сумдад 2011-2013 онд бүрдүүлсэн 6565 тонн өвсийг буцалтгүй тусламж болгон үнэгүй олгохоор болсон. Мөн 2678 тонн тэжээлийн үнийг 50 хувиар хямдруулан малчдад олгохоор болж, энэ бүх арга хэмжээний зардал болох нийт 2,6 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэсэн билээ.

 

Б.Хүлэг

 

Shuud.mn
Сонин хачин
Би бичиж байна:
Хөдөөний нөхдөд өвс, лаа шүдэнз, бээлий бас бус юм өгдөг явдлыг болих хэрэгтэй. Хотын бид ч зуданд хэцүүдэж байхад малчид ааруул,өрөм өгдөг билүү. Мал тэдний өмч шүү дээ. Өмчөө хайрлаж чадахгүй байгаа нөхдийг хотын бид хайрлаад яах юм.
2016-01-13
bok:
zil 130 d chirguultei bol 400 boodol uvs achna ene bol zugeerl shov bna
2016-01-13
zochin:
nadad mal mallaj uguu yu daraa ni makh syygee zarakhdaa yu gej ynerkhej tom tom baakh bol
2016-01-12
Зочин:
Ганц машиныг цуваа гэж арай нэрлэхгүй байх.
2016-01-12
bok:
zil 130 d chirguultei bol 400 boodol uvs achna ene bol zugeerl shov bna