Истанбул хотноо дэлбэрэлт болжээ
2016-01-12

 

Туркийн Истанбул хотноо орон нутгийн цагаар 10.00 цагт дэлбэрэлт болсон тухай “CNN” агентлаг мэдээллээ.

 

Дэлбэрэлт  Султанахмет талбайд болсон хэмээн тус улсад ажиллаж буй Британийн "ВВС" агентлагийн сэтгүүлч Марк Ловен твиттер хуудсаараа дамжуулан мэдэгджээ.

 

Тус улсын төрийн мэдлийн “Доген” агентлаг “Дэлбэрэлтийн үеэр олон хүн гэмтэж бэртсэн бөгөөд цагдаагийнхан хэргийн газрыг хамгаалтадаа авсан” гэж дамжуулсан байна.

 

Өнгөрсөн оны аравдугаар сард нийслэл Анкара хотноо дэлбэрэлт болж, 30 гаруй хүн амиа алдсан бол өнгөрөгч арванхоёрдугаар сард Истанбул хотын “Баярампаса” метроны буудлын ойролцоох гүүрэн дээр гэмт этгээдүүд тэсрэх бөмбөг тэсэлсэн билээ. Дэлбэрэлтээр таван хүн амиа алсдан юм.

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин