Истанбул: 10 хүн амиа алджээ
2016-01-12

 

Туркийн Истанбул хотноо орон нутгийн цагаар 10.00 цагийн орчимд хүчтэй дэлбэрэлт болсон юм.

 

Тэгвэл дэлбэрэлтийн улмаас 10 хүн амиа алдаж, 15 хүн гэмтсэн тухай тус улсын “Anadolu” агентлаг мэдээлэв.

 

Цагдаагийнхан дэлбэрэлт болсон Султанахмет талбайг хамгаалтад авч, хөл хорио тогтоогоод байна.

 

“Талбайн ойр орчимд цагдаагийнхан болон түргэний тэргүүд шархагсадыг зөөвөрлөж байна” хэмээн тус агентлаг твиттер хуудастаа жиргэжээ.

 

Дэлбэрэлт зохион байгуулагчид одоогоор тодорхой бус байгаа бөгөөд тус улсын удирдлагууд Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл болон Курдын ажилчны намын дэмжигчдийг буруутгаж байна.

 

Туркийн тусгай хүчин энэхүү хэргийг шалгаж эхэлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

 

 

Shuud.mn
Сонин хачин