Хөдөөгийн эгэл амьдралыг харуулсан кино нээлтээ хийлээ

img

 

Хөдөөгийн эгэл ахуйгаас сэдэвлэсэн монгол ахуйг харуулах “Сөрж болдоггүй тавилан” уран сайхны кино нээлтээ хийлээ. МЗЭ-ийн шагналт Л.Гаваасүрэн киноны зохиолыг бичиж найруулжээ.

 

Кино ганцхан гол дүртэй бөгөөд Дэмбээгийн дүрд Х.Ганхуяг /МУСТА/ тоглосон байна. Мөн Л.Доржням /МУСТА/, Л.Долгорсүрэн, И.Бямбацогт, /МУСТА/, Э.Идэрболд /МУСТА/, Ц.Цэвэлмаа нар дүр бүтээжээ. Ерөнхий зураглаач, эвлүүлэгчээр Д.Сайнбуян, хөгжмийн зохиолчоор Д.Цэцэрлэг /МУУГЗ/ ажилласан байна. Завхан аймгийн Отгон сумын Отгонтэнгэр хайрхан, Дуут нуурын эрэгт киноны зураг авалтыг хийжээ.

 

Киноны уран бүтээлчид Нийслэл хот, машин, техникээс илүүтэй уул ус, байгалийн үзэсгэлэнт сайхныг харуулахыг зорьсон тухайгаа киноны нээлтийн үеэр хэлж байв. Мөн бидний аав, ээж хэрхэн учирч, хамтын амьдралаа зохиодог байсан тухай кинонд өгүүлэх аж.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ