Өвөл ч угсардаг, “даардаггүй”, хуучирдаггүй хавтан
2016-01-13

Орон байраа барих гэж 100 айлын захаар хөлөө зулгартал алхах хэрэггүй болжээ. Байшин босгох шавар, чулуу, тоосго, элс хайргыг орлох ердөө ганц л зүйл байна. Тэр нь юу гэж үү, энэ бол Герман улсын технологиор дэлхийд гайхагдсан WPC барилгын материал юм. Улирал “голж” барилгачдыг сандаргахгүй, өнгөө алдаж нүүр улайлгахгүй тийм л чанартай эд. 

 

Яагаад гэж үү. Яагаад гэвэл Энэ барилгын материал нь гандаж өнгөө алддаггүй, хорхой шавьжинд идэгдэхгүй, ялзарч муудахгүй, ус чийгэнд тэсвэртэй, удаан эдэлгээтэй, дулаан хадгалах техникийн үзүүлэлт хамгийн сайн гэх мэт давуу талтай бөгөөд хамгийн гол нь улирал харгалзахгүй хурдан угсардаг, цаг зав, зардал мөнгө хэмнэх онцлогтой гэдгийг эрхэм уншигч танд дуулгая. Түүнээс гадна WPC ханын дүүргэлтийн хавтангийн галд тэсвэртэй буюу галд өртдөггүй чанар нь Монгол шиг хуурай дулаан уур амьсгалтай оронд хамгийн тохиромжтой. 

 

Идэр ес тачигнасан энэ өдрүүдэд ч эрхэм та барилгын улирал өнгөрчихсөн гэж санаа алдаж, цагаа үрэх хэрэггүй боллоо. Чанартай, улирал голж “даардаггүй”, хуучирдаггүй, өмхөрч, элэгддэггүй байдал бол WPC барилгын материалын давуу тал нь юм. Энэ бүхний учир шалтгаан чухам юунд байна гээд судлаад үзэхээр WPC барилгын материалыг модны үртэс, хуванцар, чулууны үйрмэг зэргийг үйлдвэрийн аргаар боловсруулан шахаж гаргасанд оршиж байна. 

 

Ийм л чанартай, чансаатай эд гэдгийг нь монголчууд хэдийнэ таниад найдвартай хэрэглээгээрээ сонгосон жишээ зөндөө бий. Наад зах нь гэхэд Монгол Улсын нүүр царай болсон Чингисийн талбайн цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтыг WPC барилгын материалиар хийсэн юм байна лээ. Ашиглалтад ороод багагүй хугацаа өнгөрсөн ч тэндхийн бүх зүйл шинэ хэвээрээ харагддагийн учир энэхүү “шидэт” барилгын материалд байж мэдэх л юм. 

 

Бас Зайсангийн соёмботой хөшөөний цэцэрлэгт хүрээлэнг ч энэ барилгын материалиар тохижуулсан байна. Ямар ч үед янзаараа л байдаг чанар нь эх орны маань нүүр царайг тахлах газруудын гол хэрэглээ болсон нь энэ юм.

 

Үүнээс гадна амины орон сууцны угсралт, тохижилтонд энэ барилгын материал яв цав тохирно. Зайсан, Богинын Ам, Санзай, Гүнт, Нүхт зуслангуудад зөвхөн WPC барилгын материалыг ашиглан барьсан амины орон сууцууд ч байна лээ. Тэгэхээр яах ч аргагүй чанартай эд гэдэг нь хэзээ ч, хаана ч үргэлж хэрэглэгддэгийн бодит жишээ энэ. 

 

Ингэхэд, хамгийн гол зүйлээ бичихээ мартах дөхөж. Эрс тэс уур амьсгалтай Монголын дөрвөн улиралд төгс зохицох WPC материалыг Люксвүүд Хаус ХХК албан ёсны эрхтэйгээр импортлон, борлуулдаг бөгөөд уншигч та 

 

“Гермес” худалдааны төвийн А блокийн 2 давхарт П-55 тоот,

“Барилга Мега Стор” төвийн 2 давхарт №1 тоот павильоноос худалдан авч болох юм.

 

Та дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 7017-7007, 9430-7017, 9431-7017, 94347017 дугаарын утсаар лавлаж болох юм билээ. 

Мөн www.luxwood.mn вэбсайт, эсвэл facebook.com/LuxwoodHouseLLC хуудсаар нэвтэрч дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

Shuud.mn
Сонин хачин
ohin:
Ovol dulaanii asuudlaa yaj shiidhiin. Uneheer unen bol batalgaa bn bzde
2016-02-05
sanaa:
avilgiin ezded zoriulsan matl ynetei l bj taaraa jiriin arduud avch chadahgyi
2016-02-02
Зочин:
zuzaan ni hed yum bol, ovol amidarch bolohoor yum uu
2016-02-01
zochin:
Eniig chini mongoldoo uildverledeg bolson biz de
2016-02-01
irgen:
Deer ni utasnii dugaar bhad utasdaad asuuchihaj bolno shuu dee, Olon turliin materialuuaadaas yag aliig ni asuugaad bgaag medehgvi yaaj hariulhaw dee
2016-02-01
irgen:
Deer ni utasnii dugaar bhad utasdaad asuuchihaj bolno shuu dee, Olon turliin materialuuaadaas yag aliig ni asuugaad bgaag medehgvi yaaj hariulhaw dee
2016-02-01
saran:
1m2 ni 76500, ene ni ih unetei sanagdaj bga bolovch edelgeenii nasjilt urt, ungu budag ni huvirahgui bolohoor bolomjiin une gej bodogdson shu
2016-02-01
Даваасүрэн:
1м2 нь ямар үнэтэй вэ.
2016-01-31
irgen:
yne hed ve
2016-01-31
Зөв:
Зөв шүү, үнэ чухал
2016-01-29
Иргэн:
Үнээ тавьж чадахгүй байна гэдэг их үнэтэйгийн шинж биз ээ. М2 нь 75 мянган төгрөг болж байлуу даа. Тэгээд дээр нь угсруулах ажлын хөлс энэ тэр гээд яг худалдаж аваад тавих гэсэн их л үнэтэй болчихоод байсан санагдаж байна. Энэ компани нь зарах гэж байгаа юм бол үнээ тавиач ээ.
2016-01-28
Зөв:
Зөв шүү, үнэ чухал
MGL:
Vntei yum bainle
2016-01-28
Зочин:
Энэ тэгээд ямар материалаар дулаалсан байх уу???Материалын үнэ эсвэл байшингын нэгж талбайн үнээ мэдээлж болох уу?Супер гэдгийг л ойлголоо
2016-01-28
Зочин:
Untei tusah bhoo
2016-01-27
Люксвүүд Хаус ХХК:
Хаяг СБД, 5-р хороо, 5-р хороолол, Нарны зам, Хуучнаар тээврийн товчоо JS Tower төв, 2-р давхарт 201 тоот Харилцах утас 70177007 оффис Борлуулалтын менежер 94317017, 94307017, 94347017, 95347017 Мөн www.luxwood.mn вэбсайт, эсвэл facebook.comLuxwoodHouseLLC хуудсаар нэвтэрч дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.
2016-01-21
Dawka:
Saikhan yum baina m2 niyamar unetei ve
2016-01-17
sanaa:
avilgiin ezded zoriulsan matl ynetei l bj taaraa jiriin arduud avch chadahgyi
Зочин:
Utasruun zalgaad uniin asuugaach
2016-01-17
Энхжаргал:
Таалагдлаа ѳѳрсдѳѳ барих юм уу м кв нь ямар үнэтэй вэ
2016-01-15
ганаа:
Үнэ хямд байх хэрэгтэй шүү дээ үнийн саналаа бичиж болохгүй юу
2016-01-15
гомбожав:
Таалагдлаа унэ хэд вэ
2016-01-13