Улс төрийн намын тухай хуулийг хэлэлцэхийг дэмжлээ
2016-01-13

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Улс төрийн намын тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдлээ. Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан энэ хуулийн төслийн хэлэлцүүлгийг гишүүн Д.Лүндээжанцан ирэх долоо хоног хүртэл хойшлуулж өгөх горимын санал гаргасан боловч дэмжигдээгүй юм. Уг хуулийн төслийг сайтар унших шаардлагатай гэж УИХ дахь МАН-ын бүлэг үзэн байнгын хорооны хуралдааныг орхин гарсан.

 

Тус байнгын хорооны дарга А.Бакей “Хуулийн төслийг гишүүдэд өгөөд арван хоног өнгөрч байхад төслийг уншиж танилцах бүрэн боломжтой байсан” хэмээхэд гишүүн С.Баярцогт “МАН-ын гишүүд долоо хоног хуулийн төсөлтэй судална гээд хурлыг орхиод гараад явчихлаа. Сөрөг хүчин байхгүй энэ үед амьд хэлэлцүүлэг өрнөхгүй шүү дээ. Бүх намыг байлцуулах хэрэгтэй” гэх саналыг гаргасан боловч олонхийн дэмжлэг авсангүй. Ийнхүү Улс төрийн намын тухай хуулийн төслийг хэлэлцсэн юм.

 

Байнгын хорооны гишүүд хуулийн төсөлтэй холбогдуулан ажлын хэсэгт асуулт тавьж, үг хэлсэн юм.  Улс төрийн намын хуулийн төслийг хэлэлцэх эсэхэд санал хураалт явуулах үед  гишүүн М.Батчимэг  “Энэ хуулийн төслийн хэлэлцүүлгийг одоо хийсэн, ирэх долоо хоногт үргэлжлүүлээд хэлэлцэх эсэхийг нь шийдье”  гэсэн санал дэмжлэг авсангүй.

 

Ийнхүү Улс төрийн намын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг гишүүдийн олонх нь дэмжлээ.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
зочин:
АН улс төрийн хүчингийн хэргээ хэзээ зогсоох вэ. 16 онд ялагдал хүлээх нь АН-ын хувьд ойлгомжтой боллоо.
2016-01-14
88671597:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597
2016-01-13