Улсын арслан Н.Батсуурь түрүүллээ
2016-01-14

Гэрэл зургуудыг MPA.MN

Шинэ үндсэн хууль баталсны 24 жилийн ойн барилдаан өчигдөр Монгол бөхийн өргөөнөө боллоо. Улс, аймаг, цэргийн алдар цолтой хүчит 224 бөхийн барилдаанд Увс аймгийн Ховд сумын харьяат улсын арслан Н.Батсуурь найм даван түрүүлж, Архангай аймгийн Хашаат сумын харьяат улсын заан Ч.Санжаадамба үзүүрлэсэн юм.

 

Их шөвөгт Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат улсын аварга С.Мөнхбат, Ховд аймгийн Чандмань сумын харьяат улсын харцага Б.Пүрэвсайхан нар тунан үлдсэн.

 

Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 24 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдааныг Улсын Их Хурлын дарга З.Энхболд, дэд дарга Л.Цог, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, дархан аварга Х.Баянмөнх, МАХН-ын дарга Н.Энхбаяр, МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж, дэд тэргүүн Д.Данзан болон албаны бусад хүмүүс үзлээ. Монгол бөхөө дээдэлдэг, бөхийг шимтэн сонирхогчид Монгол бөхийн өргөөнөө хуран цуглаж бөхийн барилдааныг үзэж сонирхлоо. 

 

 

Б.Бэхи

 

Shuud.mn
Сонин хачин
ih mongol:
iim hachin buh ch yum shig yu ch yum zuvhun manai Mongold l bdag baih daa barildaad bga yumu yu baah geed bga yumu neg yntsaglaj taahag taahag alhsan ulsuud teed bolohoo baidag yumu emch ruu guigeed l yvchihna uvchtei yum bol barildahaa bolimoor yum Purevsaihan metiin yumnuud tegeed l neg yum tsag ni duusaad nrg yum davsan boloh yum iim sport gej er ni yu bdag yum hog gej
2016-01-14
Зочин:
та нар хэнд хэрэгтэй юм.
2016-01-14
88671597:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. утас incorvuzmail.ru Утас88671597
2016-01-14
Зочин:
Нүдний булай. Ухарсаар байгаад түрүүлдэг. Барьц сонгоно, шодно, түрүүлнэ.
2016-01-14
kub:
amjilt
2016-01-14