“Уушгиа чөлөөлье”
2016-01-14

МЗХ 2016 онд “Чөлөөлье” уриаг дэвшүүллээ

 

 

Монголын Залуучуудын Холбоо 2016 оныг залуусаа “Чөлөөлье” уриан дор улс эх орон, нийгмийн хөгжилд түгжээ болж буй асуудлыг хөндөж, түүнийг чөлөөлөхийг олон нийтэд уриалан ажиллахаар боллоо. Тиймээс сар бүрийг өөр өөрийн онцлог нэршилтэйгээр бодлого чиглэлээ тодорхойлон I сарыг “Уушгиа чөлөөлье”, IIсарыг “Элгээ чөлөөлье”, III сарыг “Бизнесээ чөлөөлье”, IVсарыг “Залхуурлаа чөлөөлье”, Vсарыг “Хогноос чөлөөлье”, VIсарыг “Хулгайчаас чөлөөлье”, VIIсарыг “Найраанаас чөлөөлье”, IXсарыг “Тархиа чөлөөлье” Xсарыг “Намаас чөлөөлье”, XI сарыг “Айдсаа чөлөөлье”, XIIсарыг “Авлигаас чөлөөлье” гэсэн уриатайгаар өртөөлүүлэх юм байна.

 

МЗХ I сарыг “Уушгиа чөлөөлье” уриатай эхлүүллээ. Энэ хүрээнд Нийгмийн Эрүүл Мэндийн Хүрээлэнтэй хамтран өнөөдрийн нөхцөлд байдалд өөрийгөө болон гэр бүлээ  хэрхэн хамгаалах талаар мэдээлэл зөвлөгөө өгч, амьдралын эрүүл хэв маягт уриалах аж. Өөрөөр хэлбэл тулгарсан асуудлыг давж гарахын тулд өвчлөлөөс хэрхэн сэргийлж үр хүүхдээ хамгаалах, чийрэгжүүлэлт, биеийн дархлааг дэмжих, бүх нийтийн хэвшвэл зохих зан үйл зэрэг эрүүл мэндээ хамгаалахад чиглэсэн зөвлөгөө, зөвлөмжийг олон нийтэд хүргэх юм байна.

 

Түүнчлэн энэ онд Залуучуудын байгууллага үүсч хөгжсөний 95 жил, Монголын Залуучуудын Холбоо байгуулагдсаны 25 жилийн ой тохиож буйтай холбогдуулан ахмадаас асуух цуврал уулзалт, анхдугаар хэлэлцүүлгийг өргөн хүрээнд зохион байгуулахаар болжээ.

 

Shuud.mn
Сонин хачин