Улс төрийн намын хуулиас гишүүд юу “эрж” байна вэ?
2016-01-14

Ерөнхийлөгчийн санаачилсан Улс төрийн намын тухай хуулийн төслийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцлээ. Байнгын хорооны гишүүд энэ хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн юм. Харин сөрөг хүчин МАН-ын гишүүд долоо хоног хэлэлцүүлгийг хойшлуулах хүсэлт гаргасан боловч олонхийн дэмжлэг аваагүй. Тиймээс МАН-ын гишүүд байнгын хорооны хуралдааныг орхин гарч, Улс төрийн намын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг сөрөг хүчингүйгээр явагдав. Энэ хуулийн төсөлд гишүүд ямар байр суурьтай байсныг хүргэе.

 

 

Авлигад өртүүлэхгүй санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх хэрэгтэй

 

УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл:

-Эдийн засгийн орчны шинэчлэл улс төрийн намуудын оролцоотойгоор хийж дуусгаж байна. Мөн эрхзүйн орчны шинэчлэлийг энэ парламентаар хийж дуусгах шатандаа орж байна. Бид Сонгуулийн хуулиа баталсан. Төрийн албаны, Улс төрийн намын тухай хууль орж ирж байна. Асуудлуудыг зөвшилцлийн зарчмаар явуулсан. Төрийн албаны тухай хуулийн төслийг ажлын хэсгийнхэн ажил хэрэгчээр явууллаа. Улс төрийн намын санхүүжилтийн тухай судалгааны ажил УИХ-ын Тамгын газарт байдаг. Би захиалан хийлгэж байсан юм. Үүнийг ажлын хэсэг харчих хэрэгтэй. УИХ-д байгаа намын бүлгүүд, төрийн ажлын заагийг энэ хуулиар тодорхой зааж өгмөөр байна.

 

Дэгийн тухай хууль зааг зарчим нь алдагдсан байх магадлалтай. Энэ дөрвөн жилд парламентад суугаад ажиглахад олон удаа Монгол Улсын гэхээсээ илүү тухайн улс төрийн намын эрх ашгаар явж байсан хууль бий. Сонгуулийн хуулинд гэхэд пропорцианаль системийн 28-ыг хүлээн зөвшөөрдөггүй. Энэ хууль улс төрийн намыг төлөвшүүлэхэд маш түлхэц болох ёстой. Улс төрийн түвшнийг авлигад өртүүлэхгүй байх санхүүжилтийн тогтолцоог бий болгох нь энэ хуулийн ач холбогдол.

 

 

Нам биш баг болгоё

 

УИХ-ын гишүүн Н.Батбаяр:

-Улс төрийн намын тухай хуулийг хэлэлцэх эсэхийг дэмжиж байна. Аль болох цаг алдалгүй хийх ёстой. Энэ парламентын хийх ёстой зайлшгүй ажлын нэг нь Улс төрийн намын тухай хуулийн өөрчлөлт. Улс төрийн намын тухай хуулийг утгын хувьд ч, үг үсгийн хувьд ч өөрчлөх ёстой. Монгол Улс парламентат засаглалтай улс. Парламентат засаглалтай улс сонгуульд намаа дэмжиж оролцдог жаягтай. Үүнээс бид хаашаа ч гарахгүй. 76 бие даагч парламентад ороод ирвэл үхрийн эвэр шиг төр засгаа байгуулж чадахгүй болно. Гэхдээ нөгөө талдаа намын ойлголтыг бид зөв болгох ёстой. Өнөөдөр мал дагавал ам тосдоно гэдэг шиг нам дагавал албан тушаал дэвшинэ гэдэг болоод байна. Намд элсэх босго өндөртэй байх хэрэгтэй байгаа. Бие засаад гэрээ зассан улс төрөө засдаг тогтолцоо хэрэгтэй байна. Төрийн төлөө өөрийгөө зольдог болох хэрэгтэй. Энэ хуулийг эсэргүүцэж байгаа МАН хуучнаараа яваад байхыг хүсч байна. Нам гэдэг үгийн утгыг бодох хэрэгтэй. Нам гэдэг үг нам эвсэж, сэм хуйвалдана гэсэн үгнээс гаралтай гэнэ. Тухайн үед анх байгуулж байхад ийм утгатай байсан байж магадгүй. Одоо цаг үе өөрчлөгдсөн. Нам бол багийн тоглолт. Би хувьдаа нам гэдэг үгийг баг гэдэг үгээр сольчихвол ямар вэ? Үгээ солихоос эхэлье.

 

 

Төрийн дээр нам зайдалсан нь нууц биш

 

УИХ-ын гишүүн Л.Цог:

-Улс төрийн намын тухай хуулийг шинэчилсэн явдал нь Үндсэн хуулийн нэмэлтийн хэмжээнд ойлгож, ач холбогдол өгч байгаа. Өнгөрсөн 24 жил явсан улс төрийн тогтолцоонд хамгийн их хутгалддаг хэрнээ ямар ч хариуцлага хүлээдэггүй субьект бол нам.  Төр бол нам биш, нам бол төр биш. Нам бол төрийн бус байгууллага. Засгийн эрхийн төлөө зохион байгуулалттай бодлогоо илэрхийлж, тэр бодлогыг чирч явах хүнийг тодорхойлдог учраас Улсын Дээд Шүүх бүртгэдэг. Нэг намын удирдан чиглүүлэх жолоодох үүргийг Үндсэн хуулиас хассан. 1992 оны Үндсэн хуулинд олон намын тогтолцоог хүлээн зөвшөөрсөн парламенттай. Өөрөөр хэлбэл, олон үзэл бодол цаана нь уралдаад Монголыг авч явах үзлүүдийг тал талаас нь яриад уралдана гэсэн ийм л энгийн ойлголт байсан. Уралдаж байгаа субьект нь төрийнхөө дээр гараад зайдалж сууж байгаа нь нууц биш. Үүнийг жигдлэх цэгцлэх субьект орж ирсэн гэж найдаж байна. Аль хэмжээнд хүртэл төрийн юманд хутгалдах вэ гэдэг заагийг хийж өгөх. Ингэхгүй бол өвөр түрийндээ орчихсон байгаа нь зовлон.

 

Дараагийн 25 жилд улс төрийг авч явах субьектийн тухай ярьж байна. Тулгамдсан асуудлууд зөв, шийдэл нь боломжийн юмнууд байна. Их чухал юм хөндсөн байна. энэ юмны хязгаар заагийг сайн заасан бол тулгамдсан асуудлаас гарна. 1992 оны Үндсэн хуульд хийсэн өөрчлөлт нь төрийн дээр нам гарах тогтолцоог бий болгосон. Бүх юм намаар явдаг.  

 

 

Улс төр, бизнес, төрийн албыг зааглах ёстой

 

УИХ-ын гишүүн М.Батчимэг:

-Энэ УИХ байгуулагдахаас ч өмнө Ерөнхийлөгчийн зүгээс анхаарал хандуулж ирсэн хууль. Баталж чадах юм бол дөрвөн жилд хийж байгаа реформын нэг болно. Тал талаас зөвшилцлөөр батлах хэрэгтэй. Сайн хууль гаргахад анхаарах ёстой. Монголын нийгэмд тулгамдаад байгаа хамгийн чухал шийдэх ёстой асуудал бол улс төр, бизнес, төрийн алба гурвыг зааглах явдал. Харилцан уялдаатай хамтарч ажиллах, чиг үүрэг нь салангид байх асуудал тодорхой болох ёстой. Энэ хуулиар хийж чадвал чухал.

 

Улс төрийн нам нэгэнт сонгуульд оролцоод төрд ажиллах хүнээ томилоод явуулсан бол төрийн албан ёсны институцид очсон нь эрх мэдлээ хэрэгжүүлдэг бүтэц рүү орох ёстой. УИХ-д байгаа намын бүлэг бүрэн эрхээ хэрэгжүүлээд явдаг. Энэ хуулиар Улс төрийн нам бодлогын байгууллага болох, улс төрийн албан тушаалтанд бэлтгэдэг, төр ард түмнийг холбодог гүүр. Энэ институцийг хангаж өгөх ёстой. 

 

Н.Энхбат

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ЭНЭ ЦӨӨХӨН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН НЭРТЭЙ ХУЛГАЙЧУУДААР ДЭЛХИЙД ГАЙХАГДАХ ТҮҮХТЭЙ УЛС ОРОН 3,5 САЯ АРД ТҮМЭН ХУВЬ ЗАЯАГАА ШИЙДҮҮЛЖ БАЙХ ЯМАР ЁСТОЙ ЮМ БЭ
2023-01-12
шавар:
Их зөв хууль санаачласан eрөнхийлөгчидөө баяр хүргэe аливиизүйл заагтай байх М.Батчимэгийг дэмжиж байна
2016-01-15
Солонгот Балдан:
МАН-ынхан асар их хэмжээний хөрөнгө мөнгийг ард түмнээс луйвардаж, хулгайлж завшиж авсан учраас намуудыг хөрөнгөгүй болгох хуулийн төслийг хэлэлцүүлгээс татгалзаж эсэргүүцэж хурал хаяж төрийн ажлыг зориуд саатуулж байгаа нь илэрхий харагдаж байна.
2016-01-15
Зочин:
Одоо байгаа намуудыг бүгдийг татан буулгаад Дээд шүүхэд шинээр бүртгэх хэрэгтэй. Намууд гишүүнчлэлгүй байх нь зүйтэй шүү!!! Эс тэгвээс хулгайч нар намаар дамжиж төрд гардаг бохирын суваг чинь байсаар л байх болно!!!!!
2016-01-14
88671597:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. утас incorvuzmail.ru Утас88671597
2016-01-14
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүү:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. утас incorvuzmail.ru Утас88671597
2016-01-14
Зочин:
mongo setgel hoertoi afil
2016-01-14