Истанбул: Амиа алдагсдын тоо нэмэгджээ
2016-01-14

Туркийн Истанбул хотын аялал жуучлалын гол бүс гэгддэг Султанахмет талбайд энэ сарын 12-ны өдрийн 10.00 цагийн орчимд амиа золиослогч этгээд халдлага үйлдсэн юм. Халдлагын үеэр 10 хүн амиа алдаж, 15 хүн шархтсан билээ.

 

Тус улсын Ерөнхий сайд Ахмед Давутоглу өчигдөр мэдэгдэхээ “Хасеки” эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан хохирогчдын нэг нь нас барсан. Ийнхүү халдлагаар 11 хүн амиа алдаж, 14 хүн гэмтсэн” хэмээн мэдэгджээ.

 

Халдлагаар Германы есөн иргэн, Перугийн нэг иргэн амиа алдсан юм. Харин шархагсдын дунд Германы зургаан иргэн, Норвегийн нэг иргэн, Перу улсын нэг иргэн байгаа гэнэ. Германы удирдлагууд Истанбул хотноо амь үрэгдсэн иргэдийнхээ цогцсыг эргүүлэн татаж эхэлсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин