Иргэдээ дарамтад оруулахгүйн тулд ипотекийн зээлийн хүүг 5 болгоно
2016-01-14

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Иргэний хуульд нэмэлт оруулах тухай болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Энэ хуулийг баталснаар ипотекийн 8 хувийн зээл олголт сэргэж байгаа юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд хууль санаачлагачид асуулта тавьж хариулт авч байна.

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

Зээл төлөгч бол өмчлөгч биш. Гэтэл банкуу мөнгөө төлсөн хүн хөгмөө захиалдаг гэдэг шиг зээлдэгч нарыг маш хүнд байдалд орууллаа. Тэр битгий хэл бондын зээлийг бизнес эрхлэхээр авангуут өөр зээлдэгчид өгч өрийг нь хааж байсан. Хуулиар энэ бүхнийг зохицуулсан уу? Мөнгийг нь бөөндөж төлөхөөр үндсэн зээлээсээ хасагдахгүй байна.

 

Хуульзүйн байнгын хорооны дарга Б.Ганбат:

 

-Энэ бол зах зээлийн суурь ойлголт. Банк бол зуучлагч байгууллага. Зах зээлийн нийгмийн гол харьцаа нь өмч. 2013 оноос 8 хувийн хүүтэй ипотекийн зээл бий болсноор олон айл орон сууцанд орж, хорт утаанаасаа салж байгаа. Хөлслөх, түрээслэхэд банкнаас асуухгүй орон сууцны эзэн мэднэ.

 

Монгол банкны газрын дарга Н.Эрдэнэбаяр:

 

-Энэ маргаан дагуулсан асуудал. Иргэний хуулийн өөрчлөлтөөр барьцааг аль талаас нь харах нь чухал. Барьцаанд өмчлөгчийн асуудлыг хөндөөгүй. Захиран зарцуулахад ямар зөвшөөрөл авах талаар хөндсөн. 

 

-Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, өмчлөх эрхтэй. Гэтэл энэ үл хөдлөх хөрөнгө барьцаалахтай асуудал тэр хүний өмч гэж болохгүй. Иргэн зээл аваад байр, орон сууц барьж байгаа. Харин тэр хүн төлбөрөө төлж байж өмч хөрөнгө нь бүрэн шилжиж байна. Тийм учраас энэ хоёр талтай харьцаа. Зээлдүүлэгч, зээлдэгч гэдэг хоёр субъект хоёулаа өмчтэй байх асуудал. Энэ нь хууль эрхзүйн гэхээсээ эдийн засгийн чухал ойлголт. Энэ нь эдийн засгийн чухал ойлголт.  Иргэд хүүндээ дарлуулж байна гэдэг нь санхүүгийн өөр зохицуулалт. Санхүүгийн тогтолцоог би сайн гэж хэлж чадахгүй. Шүүмжлэлтэй ханддаг. Тийм ч учраас АН иргэдээ хүүний дарамтад оруулахгүйн тулд 8 хувийн хүүг тав болгох гэж байна. Харин ипотекийн зах зээлээ зогсоож болохгүй.

 

УИХ-ын дарга З.Энхболд:

 

Баасанхүү гишүүн энгийн ойлголтыг ойлгодоггүй юм. Мөнгөө төлж дуусч байж өмлөгч болдлог шүү дээ.

 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
hezee bolhiin:
yamar goyo medee ve hezee 5 huvitai boloh ve hurdan bol sain bna
2016-01-14
hezee bolhiin:
yamar goyo medee ve hezee 5 huvitai boloh ve hurdan bol sain bna
2016-01-14
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүү:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. утас incorvuzmail.ru Утас88671597 зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. утас incorvuzmail.ru Утас88671597 зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. утас incorvuzmail.ru Утас88671597 зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. утас incorvuzmail.ru Утас88671597 зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. утас incorvuzmail.ru Утас88671597 зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. утас incorvuzmail.ru Утас88671597
2016-01-14