Кёльн хотын эмэгтэйчүүдийг шоглов
2016-01-14

Францын шог сэтгүүл “Чарли Эбдо” сэтгүүл өчигдөр шинэ дугаараа худалдаанд гаргасан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Шинэхэн дугаарын нүүр хуудсанд шинэ оны өмнө гэмт этгээдүүдийн дайралтад өртсөн Германы Кёльн хотын эмэгтэйчүүдийн тухай шог зураг нийтлэгджээ.

 

Гэмт этгээдүүдээс зугтаж буй эмэгтэйчүүдийн зургаас гадна Туркийн эрэг дээр амиа алдсан Сирийн иргэн, гурван настай Алан Курди хүүгийн зургийг нийтлээд “Хэрвээ Алан хүү өсч том болсон бол хэн болох байв. Герман эмэгтэйчүүдийг өдөж, хоргоож, хүчирхийлэх байсан болов уу” хэмээн тайлбартаа бичжээ.

 

Уг дугаарын борлуулалт сайн байгаа хэдий ч уншигчид болон интернэт хэрэглэгчдийн дургүйцлийг хүргэж буйг хэвлэлүүд онцлов. Интернэт хэрэглэгчид “Чарли Эбдо” сэтгүүл өөрсдөө бусдын дургүйг хүргэдэг. Халдлага болсон ч бид та нарыг өмгөөлөхгүй” хэмээн дургүйцлээ илэрхийлсэн байна.

 

Өнгөрсөн оны сүүлээр хэт даврагчид тус сэтгүүлийн редакцид халдаж, 12 хүн аминд хүрсэн юм. Хэдхэн хоногийн өмнө тэднийг дурсан санаж, Ерөнхийлөгч Франсуа Олланд амиа алдагсдад зориулан тэдний нэрийг бичсэн хүрэл самбарыг хотын төвд байршуулсан билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин