Тосон бумбын нуруунд лиценз эзэмшигчдийг байцааж эхэлжээ
2016-01-14

Гэрэл зургийг MPA.MN"Ирвэс хамгаалах сан"-ийн биологич Т.Лхагвасүмбэрэлийн амь насаа алдсан хэргийн талаар Цагдаагийн ерөнхий газраас мэдээлэл хийлээ. Тус газраас Тост, Тосон бумбын нуруунд ашигт малтмалын лиценз эзэмшдэг компаниудын төлөөллөөс тайлбар байцаалт авч буйгаа мэдэгдэв.

 

 Тост, Тосон бумбын нуруунд 16 компани ашигт малтмалын 26 тусгай зөвшөөрөл эзэмшдэг юм байна.

 

Мэдээллийн дэлгэрэнгүйг удахгүй хүргэнэ.

 

Б.Буд

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Манайхаас өөр оронд өөрийн чинь бичсэн мэдээллийг бүр газар дээр нь өгөөд байгаа харагддаг Манай цагдаа болохоор тас нуугаад Энэ чинь мөрдөн байцаалтын нууц биш ерөөсөө л болсон юмыг хэлэх баймаар юм Яамаар ч юм бэ дээ Ингэж байж бас нэг бослого маягын юм руу аваачих вий дээ
2016-01-14
Зочин:
Ийм цагдаатай улс зөвхөн Монгол улс.Үнэн шударгаар явахлаар өөрсдөө амьгүй болно.Монголын баялаг ард түмний өмчид шунасан цөөн тооны луйварчингуудын хийж буй ажил.Тосон Бумбйн нуруу энэ газарт бүх лизензийг хүчингүй болгох хэрэгтэй
2016-01-14
Зочин:
Уг хүн нь өөрөө архи битгий хэл пиво гэдэг ундааг ууж үзээгүй санагдах юм яагаад ,,,,яагаад ,,,,яагаад ,,,, анх үзлэгийг яагаад самрав? машиныг хэн олов? усанд унаж нас барсныг хэн олж тогтоов гээд? өнөөдөр ийм л зүйл дээр цагдаа хариулт өгөх байсан гэж бодож байлаа. Дээрхи асуултууд мөрдөн байцаалтад харшлахгүй санагдах юм. Их дээгүүр салхилаад байна даа. Уг машин хаа хаанаас шатахуун авав Мөрөн хүртэл хэдэн км билээ уртын гүүр мөнхийн камертай байдаг тэрийг шалгасан уу гээд зөндөөл хариулт баймаар байх юм. Яагаад цагдаа яаран сандран хэвлэлийн хурал хийх болов их сонирхолтой байна шүү
2016-01-14
Зочин:
Манайхаас өөр оронд өөрийн чинь бичсэн мэдээллийг бүр газар дээр нь өгөөд байгаа харагддаг Манай цагдаа болохоор тас нуугаад Энэ чинь мөрдөн байцаалтын нууц биш ерөөсөө л болсон юмыг хэлэх баймаар юм Яамаар ч юм бэ дээ Ингэж байж бас нэг бослого маягын юм руу аваачих вий дээ