8 хувийн зээлийг сэргээх төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
2016-01-14

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ипотекийн 8 хувийг сэргээх тухай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүдийн асуултад ажлын хэсэг хариулж байгаа юм.

 

УИХ-ын гишүүн Н.Батбаяр:

-Үл хөдлөх байшин нь өөрөө баялаг. Тусгаар тогтносон улсад мөнгөний хомсдол байж болохгүй. Өөрийн орон сууцаа зээлээр авах шаардлагатай хүмүүс байна. Тиймээс ипотекийн зээлийн хүү бууруулна гэдэг зөв. Хүү буурсан тохиолдол иргэдийн нуруун дээрх ачаа буурна. Төсвөөс үүнд нэг ч төгрөг зарцуулахгүй байгаа. Эдийн засаг хэн нэг хүний цээжний пангаар явдаг зүйл биш.

 

УИХ-ын гишүүн Я.Содбаатар:

-Ипотекийн зээлийн хүүг 6 хувийн хүүтэйгээр Сү.Батболдын Засгийн газар эхлүүлсэн. 2013 онд Н.Алтанхуягийн Засгийн газар 8 хувийн хүүтэй болгосон. Үүнийг бид зөв хийх ёстой. Хуулийн хүрээнд явуулах хэрэгтэй. Үндсэн хуулийн цэц шийдвэрээ гаргасан, УИХ тодорхой санал оруулж ирж байна. Үүнийг сонгуульд ашиглах гэж байгааг ард түмэн ойлгохын дээдээр ойлгож байгаа. УИХ-ын дарга ч үүнд оролцоод хэрэггүй. Засгийн газар, Монгол банкны ажил, уг.

 

УИХ-ын гишүүн Г.Баярсайхан:

-Цэцийн дээр хөх тэнгэр бий гэдэг. Энэ нь нэг хүний хармаанд орсон байна.  Намууд мөрөөрөө ажиллаж байгаад сонгуульд ормоор байгаа юм. Ард түмэн хуримтлалтай болох хэрэгтэй. Хуримтлал нь орон сууц.  Асуудлыг улстөржүүлж, хорлоод байх шаардлагагүй.  Ипотекийн зээлийг зогсоосноор барилгын ч, банкны ч салбар зогслоо.

 

УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар:

-Энэ хуулийн төслийг дэмжиж байна.  Хуулийн төсөл хоёрхон заалттай. Ц.Нямдорж гишүүн 6 хувийн ипотекийн зээл бичсэн юм бол хэрэгжүүлэхгүй яасан юм. АН, МАН-ын үзэл бодол тэс өөр. Өнөөдөр парламентад олонхи болсон нам нь бодлогоо хэрэгжүүлээд явж байна.  

 

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа:

-Ипотекийн зээлийг олгохдоо судалж үзэх ёстой. Монгол банк өөрөө цаасан мөнгө хэвлэж оруулах нь гэсэн яриа байна. Тусгаар тогтносон улс мөнгөний хомсдолд ордоггүй юм гэж Н.Батбаяр гишүүн байнга яриад байгаа юм. Н.Батбаяр эдийн засгийг самарчихсан хүн. Би энэ хуулийн төслийг дэмжиж байгаа.

 

УИХ-ын гишүүн Б.Ганбат:

-Хүний бодож, ярьж, хийж байгаа зүйл давхцах ёстой. Энэ бол нүгэл биш буян. Бид Цэцийн дүгнэлтийг хүлээж авахгүй боломж байсан. Ард түмэнд буян үйлдэж байна гэж бодож байгаа шүү.

 

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин:

-Манай гишүүд их олон гоёо, гайхамшигтай зүйлийг хэллээ. Энэ хуулийн  төсөлд банкны асуудал огт байхгүй. Иргэний хуулийн 8 хувийн орон сууцтай хамаагүй, үл хөдлөх хөрөнгийг барьцаалахтай холбоотой заалтыг хүчингүй болгосон. Хүчингүй болгосон заалт нь эдийн засгийн суурь харьцаа. Харин хүчингүй болгосон үндэслэл нь улс төрийн асуудал, захиалга юм. Батлах гэж байгаа хуулийнхаа тухай  гишүүдийн хэд нь ярьсан бэ? Үндсэн хууль зөрчсөн асуудал нь улс төртэй холбоотой. С.Ганбаатар гишүүн банк руу, зарим нэг гишүүнийг банкны эзэн гэж дайрч байгаад үг хэллээ. Байр авах гэж байгаа залуугийн гарыг атгаж ямар гоё үг хэлэх бол. Яаж хоёр үзүүртэй зүү шиг аашилж чадаж байна аа. Бодлого оновчтой байх, онилж зөв очих ёстой. Түүнээс бус банк өндөр хүүтэй байна уу, бага хүүтэй байна уу хамаагүй.

 

Ийнхүү гишүүд асуулт тавьж, үг хэлсний дараа санал хураалт явуулав. Санал хураалтаар гишүүдийн олонх нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив.

 

Ийнхүү чуулганы хуралдаан түр завсарлалаа.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
hezee ogoh yum be huleeseer l:
hezee ogch ehleh yum be
2016-01-14
hezee ogoh yum be huleeseer l:
hezee ogch ehleh yum be
2016-01-14
Зочин:
МАН үүнийг сонгуультай холбочих гээд л АН чансаагаа ахиулах нь гэхээс л эмээгээд байгаа харагдах юм.
2016-01-14
88671597:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. утас incorvuzmail.ru Утас88671597 зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. утас incorvuzmail.ru Утас88671597 зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. утас incorvuzmail.ru Утас88671597
2016-01-14