Жакарта хотноо дэлбэрэлт боллоо
2016-01-14

Индонез улсын нийслэл Жакарта хотноо буун дуу гарсан талаар “ВВС” агентлаг шуурхай мэдээллээ. Тус агентлагийн мэдээлснээр “Буун дуу гарснаас гадна хүчтэй дэлбэрэлт болсон” гэв.

 

Дэлбэрэлт Ерөнхийлөгчийн ордон болон НҮБ-ын байрнаас холгүй уулзварт болсон хэмээн мэдээлсэн байна.

 

“CNN” агентлагийн Индонез дахь салбар твиттертээ “Жакарта хотын төвд цагдаагийнхан хөл хорио тогтоолоо. Хэд хэдэн удаа хүчтэй дэлбэрэлт боллоо. Одоогоор санамсаргүй эсвэл алан хядах ажиллагааг эсэх нь тодорхойгүй байна” гэж жиргэсэн талаар “www.rt.com” мэдээллээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин