Цагаан сар-2016 үзэсгэлэн худалдаа 27-нд эхэлнэ
2016-01-14

Жил бүр ХХААЯ, Аж үйлдвэрийн яам, Нийслэлийн захирагчийн ажлын албанаас хамтран зохион байгуулагддаг “Монголд үйлдвэрлэв, Цагаан сар - 2016” үзэсгэлэн худалдаа энэ сарын 27-оос ирэх сарын 07-ны өдрүүдэд болно.

 

Үзэсгэлэн худалдаа “Хүннү молл”, “Хархорин Монголд үйлдвэрлэв” худалдааны төв, “Монголд үйлдвэрлэв” Шөнийн захад тус тус болох юм. Тус үзэсгэлэн худалдаанд оролцох аж ахуй нэгжүүдийг энэ сарын 19-22-ны өдрүүдэд бүртгэнэ.

Shuud.mn
Сонин хачин