Жакарта хоёр хүн амиа алджээ
2016-01-14

Индонезийн нийслэл Жакарта хотноо дэлбэрэлт болсны улмаас хоёр хүн амиа алдсан талаар “ВВС” агентлагийн сэтгүүлч Жереми Дуглас мэдээллээ. Дэлбэрэлт Ерөнхийлөгчийн ордон, НҮБ-ын байр болон “Саринах” гэх худалдааны төвийн өмнө болжээ.

 

“Дэлбэрэлт болсон бүс нутагт буун дуу гарч байсан. Намайг албан өрөөндөө сууж байхад хүчтэй дэлбэрэлт болсон. Удахгүй дараалж таван удаа дэлбэрэлт болсон” гэж Дуглас мэдээлсэн байна.

 

“AFP” агентлаг “Цагдаагийнхан иргэдийг аюулгүй газар очихыг зөвлөсөн. Дахин дэлбэрэлт болж магадгүй хэмээн сэрэмжлүүлсэн” гэж мэдээлжээ. Цагдаагийнхан уг үйл явдлыг “Алан хядах ажиллагаа” гэж тайлбарласан аж.  

 

Лалын зэвсэгт бүлэглэлүүд нийслэл хот руу дайрсан хэмээн Жакарта хотын хамгаалалтыг нэмэгдүүлсэн талаар “www.theguardian.com” мэдээллээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Лалынхан ёстой лалар юмаа
2023-03-13