Нэр дэвшигчдэд батламж гардууллаа
2016-01-14

 

Өнөөдөр Ардчилсан намын төв байранд Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнд нэр дэвшигчдэд батламж гардууллаа. Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дээд чуулган энэ сарын 18-ны өдөр Төрийн ордонд хуралдах юм. Тус чуулганы үеэр одоогийн тэргүүн УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл дараагийн сонгогдсон тэргүүнд ажлаа хүлээлгэн өгнө. Ардчилсан Эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнд өрсөлдөхөөр Л.Нармандах,  З.Нарантуяа, С.Одонтуяа, Г.Хажидмаа, Г.Байгальмаа, Л.Эрдэнэчимэг, Б.Ургамалцэцэг, И.Нарантуяа, Ц.Одонтунгалаг, Д.Оюунцэцэг, Д.Цэрэнчимэг нар нэр дэвшжээ. Монголын Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбоог 2000 онд намууд нэгдэж Ардчилсан намыг байгуулахад Намын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагууд нэгдэж байгуулсан. Тус байгууллага одоо  21 аймаг 9 дүүрэгт салбар зөвлөлтэй, 98000 гаруй гишүүнтэй, намын бүх шатны шийдвэр гаргах түвшинд төлөөлөлтэй юм.

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
Irgen:
End arai deer ni Odontungalag,Baigalmaa hoer l bna.
2016-01-14
kkk:
ene songuuliar 76 garahguiee ta nariig harahaar nud ereeljleed dotor muuhairdag bolson b.a lee alergitai
2016-01-14
Зочин:
Оюунгэрэл больсон чинь болждээ Нүдний булай
2016-01-14