Японд газар хөдлөлт боллоо
2016-01-14

Япон улсын хойд хэсэгт өнөөдөр 4.46 цагт 6.7 баллын хүчтэй газар хөдлөлт болж, цунамигийн түгшүүр зарласан талаар “www.rt.com” мэдээллээ. Газар хөдлөлт Хоккайдо муж орчимд 51 км-ийн гүнд болсон хэмээн тус улсын Геологи судалгааны төвөөс уламжилсан байна.

 

Газар хөдлөлтийн дараа эрэг хавьцаа амьдардаг оршин суугчдыг нүүлгэн шилжүүлжээ. Оршин суугчдын мэдээлснээр “Хүчтэй чичирхийлэл 40 орчим секунд үргэлжилсэн” гэв.

 

Америкийн Геологи судалгааны “USGS” агентлаг “Хэдий 6.7 баллын газар хөдлөлт болсон ч цунами үүсгэх аюулгүй” хэмээн мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин