Талийгаачийн утсанд зөвхөн өөрийнх нь яриа бичигджээ

img

 

“Ирвэс хамгаалах сан” ТББ-ын ирвэс судлаач, биологич Т.Лхагвасүмбэрэл гэмт халдлагад гурван удаа өртсөн амь насаа алдсан эрүүгийн хэргийг нэгтгэн Мөрдөн байцаах газрын дэд даргаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдан мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа билээ. Энэ хугацаанд уг хэрэгтэй холбоотой янз бүрийн мэдээлэл олон нийтийн сүлжээ, зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж нийтэд хүрсэн. Харин өнөөдөр цагдаагийн байгууллагаас прокурорын зөвшөөрсөн тодорхой мэдээллийг хэвлэлд мэдээлэв.

 

Хэргийг мөрдөх ажлын хэсгийн ахлагч, Мөрдөн байцаах газрын дэд дарга, цагдаагийн хурандаа Э.Идэрцог, ажлын хэсгийн гишүүн Мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн дэд дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Манлайбаатар, ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хошууч Б.Баатархүү нар мэдээллийг өглөө.

 

Хэрэг, асуудал хэзээнээс эхэлсэн бэ

 

2015 оны 1 дүгээр сарын 7-нд “Ирвэс хамгаалах сан”-гийн тэргүүн н.Баяржаргал гэдэг хүн талийгаач Т.Лхагвасүмбэрэлийг ажилдаа ирэхгүй байгаа талаар асууж тодруулахад, захирал руугаа “Би 1 дүгээр сарын 5-ны  өдөр халдлагад өртлөө. V сургуулийн орчимд явж байхад автомашинтай хүмүүс намайг ийшээ суучих гээд суулгаж авч явсан. Урдуураа хар хөшиг татчихсан байсан болохоор автомашины маркийг мэдэх боломжгүй байсан.  Ингээд намайг нэг газар аваачсан нэлээн хугацаанд байлгаж,  Чи олон юм ярьдаг бацаан, Улаанбаатарт чи амжихгүй шүү гэсэн маягтайгаар намайг дарамтлаад, гар утас, куртка хоёрыг авсан байснаа буцааж өгөөд эргэж харахгүй гүй гээд явуулсан. Би гүйгээд "Барилгачдын талбай" орчимд гарч ирсэн. Тэр хүмүүсийг хараагүй. Машины дугаарыг тодорхой хэлж мэдэхгүй байна” гэсэн цахим шуудан явуулсан байжээ.

 

Мөн үүнээс өмнө би 2014 оны 5 дугаар сарын 24-нд бас халдлагад өртөж байсан гэдгээ захиралдаа анх хөндөж ярьжээ. Ингээд “Ирвэс хамгаалах сан”-гийн захирал манай ажилтан халдлагад өртчихлөө бүх асуудлыг судалж өгөөч гэсэн гомдлыг цагдаагийн байгууллагад гаргажээ. Уг гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг хүлээн авч, Сүхбаатар дүүргийн прокурорын хяналтын дор шалгажээ. Харин 2 дугаар сарын 26-ны өдөр прокуророос эд зүйл алдагдсан, учирсан гэмтэл алга байна гэхчилэн шалтгаанаар эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан шийдвэр гарчээ.

 

Мөн 2014 оны 5 дугаар сарын 24-ний өдөр талийгаач гэртээ харихаар явж байхдаа гүрээн тус газраа, гарынхаа шуун тус газраа зүсүүлсэн гэдэг асуудлыг цагдаагийн байгууллагад тэр үедээ хандаагүй аж. Өөрөө ГССҮТ-д очиж анхны тусламж аваад, маргаашаас нь хувийн эмнэлэгт 5-6 хоног хэвтэн эмчилгээ хийлгээд АНУ руу сургалтад явах байсан учир явсан. Энэ асуудлаар би цагдаагийн байгуулагад хандаагүй гэдгээ талийгаач өөр байцаалт мэдүүлэг дээрээ өгч байжээ.

 

Өмнөговийн цагдаад хэрэг шалгагдаж байхад хохирогч нас баржээ

 

Тэрээр халдлагуудын талаар өөрөө цагдаад мэдүүлээгүй аж. Харин 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өглөө талийгаач ажлынхаа хүрээнд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг Хүрэндаваа орчимд явж байгаад даваагаар гарч ирэхэд маск зүүсэн, үл таних хоёр хүн гарч ирээд намайг хутгалсан, цохих шиг болсон би мотоцикльтойгоо зугтаад кэмп дээрээ ирлээ гэж тухайн үед хэргийн газар үзлэг хийсэн Гурвантэс сумын хэсгийн төлөөлөгчид мэдүүлсэн байдаг аж.

 

Гурвантэсийн цагдаагийн алба хаагчид хэргийн газрын үзлэгийг хийхдээ нутгийн мөрч, анчин зэрэг ул мөр бэхжүүлэх ахуйн туршлага, чадвартай хүмүүсийг оролцуулан ажилласан ч мотоциклийн хуучин мөрөөс өөр мөр тогтоогдоогүй гэж үзсэн байна. Гэмтсэн талийгаачийг тухайн үед Өмнөговь аймагт ажлаар явж байсан тусгай үүргийн онгоцоор авчирч, Батлан хамгаалах хууль сахиулагчдын нэгдсэн эмнэлэгт хэвтүүлэн, хагалгаанд оржээ. Хэвлийдээ гурван шархтай, 4.5 см-ийн гүнтэй шарх хэвлийн хөндийг нэвтэлсэн гэсэн шинжээчийг дүгнэлт гарч байж. Түүнийг нийслэлд эмнэлэгт хүргэгдэг ирэхэд “хутгалуулсан хүн ирлээ” гэсэн мэдээллийн дагуу Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсээс алба хаагчид очиж тайлбар мэдүүлэг авсан байдаг аж. Энэ бол яригдаж буй гурав дахь халдлагын асуудал юм.

 

Энэ асуудалд Өмнөговь аймгийн цагдаагийн газраас 2015 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Энэ мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байх хугацаанд талийгаач 2015 оны 4 сарын 30-ны өдөр гэмтэл авснаас хойш Гурвантэс суманд очоогүй. 2015 оны 6 дугаар сард Өмнөговь аймгийн цагдаа дээр очиж гурван удаа байцаалт мэдүүлэг өгсөн байдаг.

 

Хэргийг шалгаж буй Өмнөговь аймгийн Цагдаагийн газраас хохирогчид шинжээчийн дүгнэлт танилцуулах, дахиж байцаах шаардлагаар 2015 оны 9 дүгээр сараас эхлэн талийгаачийг удаа дараа дууджээ.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 74 дүгээр зүйлд заасан “албадан ирүүлэх” гэдэг зүйлийг үндэслээд Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаагч Хөвсгөл аймгийн Цагдаагийн газар руу “Хатгал суманд байгаа энэ хохирогчийг ирүүлж өгөөч” гэсэн хүсэлтийг хууль журмын дагуу тавьсан байдаг.

 

Талийгаач 6 дугаар сард байцаалт өгснөөс хойш Өмнөговийн Цагдаагийн газар дахиж очоогүй, хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байх хугацаанд 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр талийгаачийг алга болсон тухай асуудлаар түүний хамаатны ах, төрсөн дүүгээс нь нийслэлийн Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст өргөдөл гаргасан. Гэмт хэргийн шинжтэй уг гомдлыг хүлээн авч талийгаачийг олох чиглэлээр хамт ажиллагсад болон найз нөхөдтэй нь уулзаж байцаалт авах зэргээр ажиллагаа явагдаж байсан гэж Мөрдөн байцаах газрын дэд дарга, цагдаагийн хурандаа Э.Идэрцог ярилаа.

 

Нас барах үедээ хөнгөн зэргийн согтолттой байсныг тогтоожээ

 

Гэтэл 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Балчиргант гэдэг газар талийгаачийн машин байхыг харсан гэдэг. Талийгаачийн автомашин хотоос гараад осол гарсан газрыг хүртэл 1200-аад км газар явсан нь 5-6 удаагийн камерын бичлэг, 3-4 удаа талийгаач өөрөө бууж, сууж байгаа хөдөлгөөн камерын бичлэгт тодорхой үлдсэн байгаа аж. Уг баримтуудыг мөрдөн байцаалтад хураан авч, шинжилж байгаа гэнэ. Харин Хөвсгөл аймгийн Мөрөн сум руу орж буй автомашины улсын дугаарыг зургаар бэхжүүлж авдаг камерт талийгаачийн машин өртөөгүй, үүнийг судлахад заавал камертай газраар бус өөр газраар Мөрөн сум руу очих боломжтойг тогтоожээ.

 

Мөрөн сум руу орж буй автомашины улсын дугаарыг зургаар бэхжүүлж авдаг камерт талийгаачийн машин өртөөгүй, үүнийг судлахад заавал камертай газраар бус өөр газраар Мөрөн сум руу очих боломжтойг тогтоожээ.

 

Мөн өдөр 11-12-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн цагдаагийн алба хаагчид хэргийн газар очиж, талийгаачийн цогцсыг Хөвсгөл далайгаас онцгой байдлын албаныхантай хамт татан гаргасан байна. Цогцос яагаад далайн эргээс 25 метр, 4 метрийн гүнд байв гэдгийг шалгахад далай дээр хүний амь нас хохирсон тохиолдолд далайн гүн ёроолоос цогцос олддог гэдэг нь мөрдөн байцаалтаар тогтоогдож байгаа аж.

 

Задлан шинжилгээгээр талийгаач живэлт буюу амьсгалын замд шингэн зүйл орж нас барсан, хөнгөн зэргийн согтолттой байсан гэдэг дүгнэлтийг шинжээч эмч гаргажээ.

 

Цагдаа утаснаас бичлэгийг хуулж аваад, утсыг ар гэрийнхэнд нь өгчээ

 

Хэргийн газрын үзлэг хийсэн Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын  мөрдөн байцаагчийн тэмдэглэлд талийгаачийн автомашинаас 2 ширхэг гар утас олдсон. Нэг гар утас дээр бичлэг хураагдсан байсан. Утасны цэнэг дуусах гээд байсан учир бичлэгийг компьютерт хуулж аваад, гар утсыг хохирогчийн ар гэрт хүлээлгэж өгсөн гэж тэмдэглэгджээ.

 

Өмнө нь олон нийтэд тарсан гар утасны бичлэгт зөвхөн нэг хүний дуу хоолой бичигдсэн гэдгийг шинжээч тогтоожээ. Талийгаачийн гар утасны бичлэгт түүний яриаг таслан “дуугүй бай чи” гэж буй зандрангуй хоолой бичигдсэн байсныг сонссон олонх хүн талийгаачаас гадна хүн байжээ гэж таамаглан ярьж, бичиж байсан.

 

Мөн талийгаачийн машинаас 0.5 литрийн хэмжээтэй Сархад архи шилний тал хэмжээтэйг, ундаа зэрэг зүйлсийг эд мөрийн баримтаар хураан авч, архины шилэн дээрх хоёр ширхэг гарын мөр бэхүүлэх ажиллагаа зэргийг хийжээ.

 

Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг талийгаачийн амиа алдах болсон шалтгааныг тогтоохоор өндөр ач холбогдол өгч ажиллаж байгааг хэлсэн. Ажлын хэсгийн зарим гишүүн одоо ч орон нутагт томилолтоор ажиллаж буй аж.

 

Ирвэс ихтэй, энгийн хүн ойртдоггүй газар халдлагад өртжээ

 

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн сонирхсон зарим асуултад хариулав.

 

-Өмнөговийн цагдаагийнхан талийгаач өөрийгөө хутгалсан гэдэг мэдээллийг тараасан гэдэг үг олон нийтэд хүрсэн. Цагдаа ингэж хэлсэн юм уу?

 

-Хэрэг гарсан тухайн үед цагдаагийн байгууллагын алба хаагчид хуулийн дагуу хойшлуулашгүй арга хэмжээг авсан. Талийгаачаас тайлбар мэдүүлэг авсан. Цагдаагийн байгууллагаас хэргийг хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргаж байгаагүй. Одоо яригдаж буй дөрвөн халдлагын асуудал бүгд шалгагдаж байгаа. Хэргийг илрүүлэхийн тулд олон төрлийн сэжиг таамаг дэвшүүлж шалгадаг. Тэр сэжиг таамгийн нэг нь “өөрийгөө хутгалсан байж магадгүй” гэдэг байсан байх. Энэ таамаг харин хүмүүст “өөрийгөө хутгалсан” гэнэ болж хүрсэн юм шиг байна.

 

-Тавдугаар сургууль орчимд халдлагад өртсөн нь гудамжны камерт бичигдэж үлдээгүй юм болов уу?

 

-Мөрдөн байцаалтын ажиллагаанд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтай холбоотой зүйлсийг хэлэх боломжгүй байдаг. Прокурорын зөвшөөрсөн хэмжээнд мэдээлж байна.

 

-Гурвантэс суманд халдлагад өртсөн газар орчимд хайгуулын лиценз олгогдсон байсан уу?

 

-Өмнөговьд халдлага болсон гэх газраас 60 км-ийн тойрогт линценз олгогдоогүй, хувиараа ашигт малтмал олборлогчид байхгүй байсан. Ирвэс ихтэй учир энгийн хүн ч ойртдоггүй байсан гэсэн гэрчийн мэдүүлэг байгаа. Хэргийг илрүүлэхийн тулд бүхий л сэжиг таамгийг мухарлан шалгадаг.

 

-Гурван удаа халдлагад өртлөө гэж байхад хамгаалж болохгүй байсан уу?

 

-Талийгаач өөрөө халдлагад өртсөн тухайг асуудлаар цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй. Хуулийн дагуу гэрч хохирогчийг хамгаалах нь Тахарын албаны чиг үүргийн асуудал байдаг. Гэрч, хохирогчийг хамгаалалтад авах шаардлагатай бол Тахарын алба авч хэрэгжүүлдэг байгаа.

 

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
ene tsagdaagiin bydyyn er oloxgyi olox chadal baixgyi
2016-01-15
Зочин:
Цагдаагаа ингэж шүүмжилж хийсэн ажлыг нь үгүйсгэж байхаас энэ хэргийг илрүүлэх талаар мэдээ мэдээлэл гарц өгч дэмжлэг өгч ажиллах юм биш үү ард түмэн минь
2016-01-15
zochin:
Kommentuudyg harahad Tsagdaagiin baiguullagad humuusiin itgeh itgel baga bn. Uund ta nar anhaarlaa handuul.
2016-01-15
ука:
хэрэг хийсэн хүн олдоосой дооо
2016-01-15
ука:
цагдаа нар бол өөрсдийн хэмжээндээ ажиллаад л байгаа юм байна. Гэхдээ яаж бодсон амиа хорлох үндэс байхгүй ш дээ үүнд л хүмүүс дургүйцээд байгаа шүү дээ
2016-01-15
Zochin:
Цагдаагийнхан хаяагаа манаж эхэллээ. Тэр залуу өөрөө амиа хорлосон болох нь л дээ явж явж
2016-01-15
mongol:
Энэ зүгээр л сэтгэцийн өвчтэй хүн байсан байна хэнд ч ойлгомжтой Үхсэндээ сүржигнүүлээд байгаа
2016-01-15
hyn:
shiltei arhi syyld hiisen yam bna
2016-01-15
Zochin:
Zoxion baiguulalttai allag baina daa
2016-01-15
nnn:
Авлигад идэгдэж, ялзарч илжирсэн Монголын цагдаа нар 9 үеэрээ, үр хүүхэдтэйгээ тамын оронд очих болтугай
2016-01-15
Ard:
Ene gurvan tsagdaagiin albatanguut hiij bgaa medeelel ni eruusuu mongoliin turiin tsagdaa yamarch medleg chadvargui, mungund suhurch, ard tumniig alagchildag baiguullaga gedgiig uursduu IL TODOOR zarlalaa. Bidend uneheer tsoo shine uls turiin shine ue heregtei boljee. Ard tumen uhaalgaar temtsetsgeeye.
2016-01-15
Mongol:
Бидний энэ их хийрхэл Сосорбарам Элбэгээ мэтийн шизотонгуудаас дэврээстэй
2016-01-15
nergui:
amia horloson ni bur ilt bolchihood bnshdee, bur anh televizeer uzej bhad l hudlaa bn gedeg ni medegdeed bsan yum. ter duu hooloi yag neg huniih bgaa ni ilt bsan yum. odoo arduud hudlaa huuruud sensaatslaad bhgui urdah ajilaa hiigeed l yavah ni zuv, esvel balai munhbaysgalan dahiad nevtruuleg hiimeer yum. odoo bolohoor bur tag. ichej uhej bgaa l daa uuruusuu
2016-01-15
зочин:
ирвэс ихтэй ч гэх шиг үлгэр яриад л. гэмт хэрэгтнүүд тийм л газрыг сонгоно ш дээ.
2016-01-15
зочин:
маш зохион байгуулалттай хэрэг юм бишүү
2016-01-15
Зочин:
хөөх, тиймүү? тэгвэл Зоригын хэрэг дээр тавьмаар хүн байна хэхэ
2016-01-15
Tsoomoo:
Urdnii herguudiiig bas taliigaach maani uuruu uuriiguu 3 hutgalsan geed nerteigeer ni shaachhaaach muuu amisgaa nuudaaa sunutsun suirtsen mongol bugdiiig ni arhi uulgaj bgaaad jivuulj al
2016-01-15
Зочин:
Hervee hund aluulsan gevel huviin shaltgaan b.gaa b.hoo. Uls turjuuleed b.h shaardlagagui.
2016-01-14
Зочин:
Zooo heze tsagdaa prokuroriihon uneniig helj baisiin. 100. 100 say tg atguulaad yamarch aimshgiin hergiig uurchildug garuudbshde. Uhsen hun ug heleh bish ged saihan zohioj bn. Muusain huvtsasnii goluud mini olon huniig ta nar ingej ballaj tamlaj bdg shu. Ter altanhvv bn tseden ish geechiig alsan ni unen shde. Tehed odo sullagdtsan yvj l bdg. Nugel nudere garah tsag irnee
2016-01-14
Зочин:
Formnii goluud
2016-01-14
egii:
unen shuu
2016-01-14
хурандаа Баяраа:
Илэрдэггүй хэргийг илрүүлдэгээрээ..алдартай сайн мөрдөн байцаагч л юм бол Зоригийн хэргийг өгчмөөр юм байна.Ер нь бол ямар хэрэгт ул мөр байдаг юм дүү минь.Илэрүүлэх нь мөрдөгчдийн үүрэг,харин илрүүлчээд хав дардаг нь хирээс хэтэрээд байгаам биш үү...анхаарах цаг болсоон
2016-01-14
Зочин:
Цагдаагийн мэдээлэлд итгэлтэй байна
2016-01-14
Zochin:
Zailuul asar is daramtand... Ilruulexgui l um baina daa
2016-01-14
hujaa:
hen ch tooj alahgui
2016-01-14
Зочин:
Өөрөө өөрийгөө хутгалсан, хорлосон байдлаар нотлох баримтыг цуглуулж, тэр байдлаараа цагдаагийнхан мэдээлэл хийгээд ббайгаа учраас та нар тийм л маягаар ойлгоод байна.Үгүйшүүдээ.
2016-01-14
Зочин:
Өөрөө өөрийгөө хутгалсан, хорлосон байдлаар нотлох баримтыг цуглуулж, тэр байдлаараа цагдаагийнхан мэдээлэл хийгээд ббайгаа учраас та нар тийм л маягаар ойлгоод байна.Үгүйшүүдээ.
2016-01-14
Зочин:
Amia horloson ni unen bnaa. Ih hiirheh ni huniig iim bolgoj baigaa yum
2016-01-14
Зочин:
Amia horloson ni unen bnaa
2016-01-14
Зочин:
zozo end suuj bgaa tsagdaa bolon busad tsagdaa nar n yarij bgaag n harahad bugd avliga avtsan bnoo
2016-01-14
зочин:
Сэтгүүлч Мөнхбаясгалан л энэ хэргийг илрүүлэх юм бна.
2016-01-14
muugii:
manai tsagdaa nar gj vnen dampu nuhduud bh yuma.yaj iim vg amnas n garj bna.hvni erhend vheh gj bgaga mdj bga hvn bl hii gsnig n hiine shv de.arhi uu gwl uuj taara shv de.
2016-01-14
Уншигч:
Чухам юу болсон талаар мэдэхгүй юм. Гэхдээ хэвлэлийн хуралд оролцсон дэд хурандаа Б.Манлайбаяр гэж мөрдөн байцаагчийн чадвар, мэргэжсэн байдал нь цагдаадаа алдартай. Илэрдэггүй хэргийг илрүүлдэгээрээ сайн мөрдөн байцаагч. Энэ хүн болоод бусад ажлын хэсгийнхэн ийм дүгнэлт гаргаж байгаа бол итгэх л хэрэгтэй мэт санагдав.
2016-01-14
Зочин:
хөөх, тиймүү? тэгвэл Зоригын хэрэг дээр тавьмаар хүн байна хэхэ
хурандаа Баяраа:
Илэрдэггүй хэргийг илрүүлдэгээрээ..алдартай сайн мөрдөн байцаагч л юм бол Зоригийн хэргийг өгчмөөр юм байна.Ер нь бол ямар хэрэгт ул мөр байдаг юм дүү минь.Илэрүүлэх нь мөрдөгчдийн үүрэг,харин илрүүлчээд хав дардаг нь хирээс хэтэрээд байгаам биш үү...анхаарах цаг болсоон
Зочин:
Өөрөө өөриигөө хутгалсан юм уу
2016-01-14
иргэн:
Хутгалуулсан нь үнэн юм байна, тэр дор нь цагдаад мэдээлж, хотод хагалгаанд ороход нь хүртэл цагдаад мэдүүлэг өгч, дараа нь дахиад Өмнөговьт очиж 3 удаа мэдүүлэг өгсөн байна, энэ бүхэн хангалттай биш гэж үү!! Тэгээд одоо болтол хүн хутгалсан амьтдыг олоогүй гэсэн үг үү, цагдаа гэж үнэн дампуу газар байх юмаа!!! Худлаа л хаа холоос байн байн дуудаж, залхааж байгаад хэргийг намжаасан юм биш үү!!!
2016-01-14
egii:
unen shuu
Mmmmmm:
Za arai ingej bolohku huniig archichin bsan, uuriiguu hutgalsan bj magadgui talaar dugnelt gargaj bgad haramsaj bn. Ene heregt mongoliin tsagdaa holbootoi geh undeslel ulam nemegdlee.
2016-01-14
no name:
Ugaasa l setgets medrelin uvchtu nuhur l bn shd mongolchuud het tuilshirj bolohgui dee yamar negen uls turiin yavuulgaar zarim neg hvmvvs hudluud ulam devreeged baih shg bn
2016-01-14
zochin:
ihenh utas zuvhun uriin yarisniig bichij nuguu hunii yaria bichigdehgui bdag yum bnlee.
2016-01-14
Lalaruud:
Muusain formnii goluud. Bugd hudaldagdsan lalaruud. Ard tumnii tatvariin munguur ami zogooj bgaa yum bj tumniihee tuluu ajilaach goluudaa.
2016-01-14
Зочин:
Хэрэг лиценз олгогдсон газар болоогүй бол яадаг юм бол Олгогдсон газар гарсан бол яадаг юм бол?????????????????
2016-01-14
Зочин:
Цагдаагаа ингэж шүүмжилж хийсэн ажлыг нь үгүйсгэж байхаас энэ хэргийг илрүүлэх талаар мэдээ мэдээлэл гарц өгч дэмжлэг өгч ажиллах юм биш үү ард түмэн минь