Тэтгэврийн даатгалын санд Засаг 6 их наяд төгрөгийн өртэй
2016-01-14

УИХ-ын чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээ тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

 

Үүний дараагаар Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүдийн асуултад ажлын хэсэг хариулж байна.

 

УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр “Энэ төслийг Эдийн засаг, Төсвийн байнгын хороогоор хэлэлцүүлэх хэрэгтэй. 2 их наяд төгрөг Засгийн газрын өрөнд бичигдэх үү, Монгол банкны алдагдал дээр бичигдэх үү? Монгол банкны өрөнд бичигдвэл улсын өрөнд ороод явах байх. Зохицуулалтыг нь яаж хийж байна вэ?

 

ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ:

-Ипотекээр баталгаажсан хөрөнгийг Тэтгэврийн даатгалын санд оруулж байгаа нь ямар нэг өр авлага авч байгаа юм биш. Тэтгэврийн сан өөрөө эрсдэлд орсон байгаа. Өнөөдрийн нийгмийн даатгал төлж байгаа иргэдийн орлогоор тэтгэвэр тавьж байгаа. Хөрөнгийн эх үүсвэрийг олоод Нэрийн дансны мөнгө хуримтлалыг бий болгох хэрэгтэй. Бодит мөнгөн хуримтлалыг бий болгосноор тэтгэврийн даатгалын санд бэлтгэх суурийг бий болгоно. Тийм учраас 2030 он хүртэл Ирээдүйн тэтгэврийн нөөц санг бий болгож хувиргах, насжилт шилжиж эхлэх үед Тэтгэврийн даатгалын санг үе шаттай шилжүүлэх ажлыг эхлүүлсэн.

 

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт:

-Тэтгэврийн даатгалын сангийн асуудал Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо юм. Тэтгэврийн даатгалын санд Засгийн газар 6 их наяд төгрөгийн өртэй. Холбогдох байнгын хороодтой хамтарч ажиллаад энэ асуудлыг шийдэж болох байх.

 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
ИРГЭН:
ХЭЗЭЭНЭЭС ЭХЭЛСЭН ӨР ВЭ
2016-01-14